Найман настай хүү гэртэйгээ шатаж амиа алдлаа

Twitter Print
2014 оны 11-р сар 01-нд 21:22 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой хэд хэдэн ноцтой хэрэг гарлаа. Хоёрын хоёр нялх хүүхэд гудамжинд орхисноос хөлдөж нас барсан, 12 настай хүү тодорхойгүй шалтгаанаар өөрийгөө боосон байдалтай нас барсан гээд үргэлжлэх. Тэгвэл дахин нэг хүүхэд амиа алдсан тун эмгэнэлтэй хэрэг гарлаа.

БЗД-19-р хороо, “Цайзын 53-6 тоотод гэр шатаж байна дотор нь хүүхэд байгаа” гэсэн мэдээлэл өчигдөр 14:19-д авч Гал унтраах 63-р ангид иржээ. Мэдээллийн дагуу тус ангийн гал унтраагчид яаралтай очиж, галыг унтраан шалгахад уг тоотод суух найман настай эрэгтэй М гэх хүүхэд таван ханатай гэртээ шатаж нас барсан байжээ.

Хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хараа хяналтгүй орхихгүй байх, цоожлохгүй байх, хаана юу хийж яваа талаар мэдээлэлтэй байх зэргээр хүүхдүүддээ анхаарал халамж тавихыг нийт эцэг эхчүүдэд онцгойлон анхааруулж байна. 

Эх сурвалж: Medee.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.