НЭМГ: Резидент эмч нарыг татан буулгана

Twitter Print
2020 оны 03-р сар 22-нд 09:26 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн эрүүл мэндийн газраас дараах мэдэгдлийг гаргалаа.

Коронавируст (COVID-19) халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн 195 орноос  нийт 185 орныг хамраад байна. (COVID-19) цар тахлын хэмжээнд хүрсэн энэ үед улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, халдварын тархалтын эрсдэлийг бууруулахаар чармайн ажиллаж байгаа билээ.

Энэ дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газар авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 товчооны зургаад нь АШУҮИС-ийн резидент эмч нар ажиллаж байна. Эдгээр резидент эмч нар НҮБ-тай хамтран “Монгол Улс: (COVID19) - Урсгал хөдөлгөөний тандалт” судалгаан дээр ажиллаж, асуумж бөглөж байгаа бөгөөд тэднийг зориулалтын дулаан хувцас, амны хаалт (маск), бээлий, нүүрний хаалт зэрэг хувийн хамгаалах хэрэгсэл, хоол ундаар тогтмол хангаж байна. Мөн өдөрт 20 мянган төгрөгийн  урамшуулал олгохоор тооцсон байгаа.

Гэвч "АШУҮИС-ийн резидентүүд цалин мөнгөгүй, хүнд нөхцөлд ажиллаж байна" гэсэн шүүмжлэл байгаа учраас тэднийг ирэх даваа гаригаас эхлэн татан буулгаж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.