
Коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор Австрали дахь супермаркетуудын лангуунууд хоосроод байна.
Иргэд 00 цаас, бактерийн эсрэг саван, гар ариутгагч, амны хаалт, будаа, гоймон, цэвэр ус, хадгалах хугацаа урттай хүнсний бүтээгдэхүүн зэргийг ихээр худалдан авч байгаатай холбоотойгоор томоохон супермаркетуудын лангуу хоосорсон зураг болон бичлэгүүд нийгмийн сүлжээгээр тархаад байна.
Үүнтэй холбоотойгоор Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон иргэдийг тайван байхыг уриалж, томоохон сүлжээ дэлгүүрүүд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолд ороогүй гэдгийг мэдэгджээ. Австралийн Нью Саут Уэльс мужийн Эрүүл мэндийн сайд Брэд Хаззардын мэдэгдсэнээр иргэдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн олноор авч нөөцлөх шалтгаан байхгүй ба иргэд хоол хүн нөөцлөхөөсөө илүү нэг түрүүнд анхаарал болгоомжтой байж, гараа тогтмол угаах нь чухал гэжээ.
БНХАУ-ын Ухань хотод анх бүртгэгдсэн Ковид-19 вирусын халдвараар дэлхий даяар нийт 80 мянга гаруй хүн өвчилсөн ба Австралид уг вирусын халдварыг авсан 30 тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн нас бараад байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.179.31.90) 2020-03-03 15:15Манай монголчууд энэ өвчнөөс айсандаа, цагаан сард бэлтгэж хүнс авсан хэдийгээ оркоор нь дуудаад доромжлоод байсан нөгөө ариун гэгээн өндөр хөгжилтэй өрнөдийн соёлтой улс нь орк бидэнтэйгээ адилхан л байдаг юм байна.
Хариулах