Д.Эрдэнэбат: Ерөнхий сайдыг огцруулах асуудлаас болж ҮЗХ-г хуралдуулах шаардлагагүй

Twitter Print
2014 оны 11-р сар 02-нд 18:33 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр АН-ын удирдах ажилтнуудын зөвлөгөөн Төрийн ордонд болж хот, нийслэл, хөдөө орон нутгийн 400 орчим төлөөлөгчид буюу намын анхан шатны байгууллагын дарга, тэргүүлэгчид цуглаж намынхаа дотоод амьдрал, улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцсон байна.

Хуралданы үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь АН-ын Удирдах ажилтнуудын зөвлөгөөний талаар Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ “Зөвлөгөөнд намын анхан болон дунд шатны удирдлагууд идэвхитэй оролцож байна. Харин намаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн ирц төдийлэн хангалтгүй байна. Тиймээс оролцож буй төлөөлөгчдийн зүгээс УИХ-ын гишүүдийг оролцуулах шаардлагыг ихээр тавьж байна” хэмээсэн юм.

Зөвлөгөөнд УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Батчимэг тэргүүтэй цөөн гишүүд оролцсон бөгөөд АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын хуралдаантай, хэд хэдэн замын нээлт, гутлын үйлдвэрийн нээлтэнд оролцож байгаа гэсэн шалтгаанаар удирдах ажилтны зөвлөгөөнөө үл тоомсорлож орхисон хэмээн намын гишүүд нь дургүйцлээ багагүй илэрхийлсэн байна.

Энэ үеэр АН-ын ҮЗХ хуралдахгүй гэсэн шийдвэрийг УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдсэн байна. Тэрээр “Хэрвээ бид эв нэгдлээ алдвал ялагдана. МАН-ын  өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах асуудлаас болж Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулах шаардлагагүй. Харин намын дүрмээ өөрчлөх, дотоод асуудлаа шийдвэрлэх асуудлаар ҮЗХ хуралдуулж болно” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.