Цанын спортын гавьяатууд: Монгол улсын Хүний гавьяат эмч Борхүүгийн Алтангэрэл /Цуврал 5/

Twitter Print
2020 оны 03-р сар 23-нд 18:33 цагт
Мэдээний зураг,

Б.Алтангэрэл нь Төв аймагт төрсөн. 1950-аад оны үеэс бошкины мод, банзаар цана хийж уулын уруу гулгадаг байлаа. 1953 оноос үйлдвэрийн цанатай болж туг сүлжих, саадан дээгүүр харайх зэргээр цанаар хичээллэдэг байлаа.

Улмаар 1957 онд Хандгайтад болсон Улсын аварга шалгаруулах тэмцээнд 18 км-ийн зайд түрүүлж анхны алтан медалиа авч байсан. Тэр ондоо анхны улсын цанын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж Буриад АССР-ын цаначидтай хамтран зохиосон нөхөрсөг уулзалтанд 1958, 1959 онуудад оролцож, энэ хугацаанд "Соёл" нийгэмлэгийн аварга хэдэнтээ болж байлаа. 1959 онд улсын аварга шалгаруулах тэмцээний 50 км-ын зайд Спортын мастерийн нормыг биелүүлж анхны 6 мастерийн нэг билээ.

1961 онд Монголын бүх ард түмний Анхдугаар спартакиадад Төв аймгийн Ургац нийгэмлэгийн нэрийн өмнөөс оролцож 10, 15км-ын зайд түрүүлж, Чүлтэм даргатай Дамдин багш дасгалжуулагчтай манай баг 12 алтан медаль, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж багаараа Нэгдүгээр байранд шалгарч байсан нь бидний бахдам амжилт байлаа. Миний бие 1960 онд МУИС-ийг Хүний их эмчийн мэргэжлээр төгссөн. Хөдөө орон нутагт эмчийн хүрэлцээ муу байсан учир ажлаас чөлөөлөгдөж уралдаан тэмцээнд бэлдэж оролцох боломжгүй болсон учир арга буюу спортоо орхихоос өөр аргагүй болсон.

Харин 1970-аад он гараад эмч нарын хангамж сайжирсан үед ажлаас чөлөөлөгдөж 2 удаа Ургац нийгэмлэгийн цаначдыг дасгалжуулж Спортын мастер 2 (Батсүх, Баасанхүү), Нэгдүгээр зэрэгтэй тамирчин 10 гаруйг бэлтгэсэн. Ахмад тамирчин юм.

Э.Очирсүрэн

Холбоотой нийтлэл: 

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын 22 удаагийн аварга, ОУХМ Н.Пүрэвжав /Цуврал 1/

Цанын спортын гавьяатууд: МУГТ, ОУХМ Л.Дорж /Цуврал 2/

Цанын спортын гавьяатууд: МУГТ Б.Зундуй /Цуврал 3/

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын Хөдөлмөрийн баатар Раднаабазарын Раш /Цуврал 4/

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат зүтгэлтэн Данзангийн Сүрэнхорлоо /Цуврал 6/

Цанын спортын гавьяатууд: Олон улсын хэмжээний мастер Б.Дашгай /Цуврал 7/

Цанын спортын гавьяатууд: Монгол Улсын гавьяат багш Л.Чимэддорж /Цуврал 8/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.