E-barimt-аар хүсэлт илгээсэн иргэдийн хувьцааны мөнгө 3 хоногт шилжинэ

Twitter Print
2020 оны 09-р сар 09-нд 09:56 цагт
Мэдээний зураг,

“Ebarimt” аппликейшнаар хүсэлтээ илгээсэн иргэдийн "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашиг дансанд нь орж эхэлсэн.

Харин ногдол ашиг аваагүй иргэд ebarimt сайт болон аппликейшн ашиглан баталжуулалтаа хийх юм. Ингэснээр ногдол ашгийг иргэн таны баталгаажсан данс буюу ebarimt-д бүртгэлтэй дансанд ажлын гурав хоногт багтаан шилжүүлэх аж. 

Үнэт цаасны компанид дансаа нээлгэж байсан ч ногдол ашгаа арилжааны банкны ямар дансны дугаараар авахаа баталгаажуулаагүй 600 мянга гаруй иргэн байгаа юм. Хэрэв таны дансанд ногдол ашгийн мөнгө ороогүй байгаа бол дараах алхмуудыг хийх боломжтой. Үүнд:

  1. 1072 хувьцааны ногдол ашгаа аваагүй байгаа иргэд үнэт цаасны компани дээрээ очиж, дансаа баталгаажуулж амжихгүй байгаа бол ebarimt аппликейшн ашиглан, ногдол ашгаа авах боломжтой.

  2. 158989 тусгай дугаарт регистрийн дугаар (РД)-аа (эхний хоёр үсгийг латинаар бичнэ) илгээхэд танд байгаа хувьцааны хэмжээ болон үнэт цаасны данс нээлгэсэн компанийн нэр, холбогдох утасны дугаар ирнэ. Энэ дагуу тухайн үнэт цаасны компани руу холбогдоод лавлаж болно.

  3. Данс нээлгэсэн үнэт цаасны компанийн цахим хуудаст нэвтэрч, онлайнаар арилжааны банкны дансаа баталгаажуулж болно.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • bayarlan gomdogch

      (150.129.143.198) 2020-03-23 16:38
      • 0
      • 0

      azin sugalaa taarch erged harahad alga bolj bayarluulan gomdoob shuured l aldlaa da dahin uzrahin yuruul debshuulee

      Хариулах