Үндэсний цэцэрлэгт хүрээлэн өнгөө засч байна

Twitter Print
2021 оны 04-р сар 08-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Туул голын ундны эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, олон нийтийн амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэн эрүүл, эко орчныг бүрдүүлэх үндсэн үүрэгтэй “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нийслэлийн иргэдийн амарч, салхилах дуртай газруудын нэг.

Энэ утгаараа үйлчлүүлэгчдийнхээ тав тухтай байдлыг улам нэмэгдүүлэхийн тулд талбайнхаа тохижилт, сэргээн засварлалт дээр анхаарч байна. Тухайлбал арван жилийн өмнөх буюу анхны төрхөөрөө байгаа хашаа болон бүх сандалнуудаа будаж янзлан, хогийн савнуудаа солих, хуучирч муудсан зам талбайгаа засах, самбаруудаа шинэчлэх гэх мэтээр аж ахуйн ажлуудыг эрчимтэй хийж эхэлжээ. Удахгүй болох бүх нийтийн мод тарих өдрийг угтаж модны угаалга, талбайн бэлтгэл ажлаа хийж байна.

Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлэн, Туул голын ундны эх үүсвэрийг хамгаалж байгаа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ажилсаг хичээнгүй ажилтан, албан хаагчид ийнхүү байгууллагынхаа гаднах орчин болон хүрээлэнгийн талбайг будаж, засварлан өнгө төрхөө засч байна.

Хүч хөдөлмөрөө зориулан хийсэн бусдын ажлыг хүндэтгэж, иргэн та “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээр зугаалахдаа хайр гамтай, соёлтой үйлчлүүлээрэй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.