“Комбат” хэмээх Улаан армийн алдарт зургийн туүүх

Twitter Print
2020 оны 05-р сар 10-нд 16:00 цагт
Мэдээний зураг,

~Гэрэл зургийг Макс Альперт

Цэргүүдээ уриалан дуудаж давшилтанд орж байгаа энэ зураг Дэлхийн II дайны үеийн Улаан армийн хамгийн алдартай суртал ухуулгын зургийн нэг билээ. Гэрэл зургийн эзэн бол улс төрийн удирдөгч Алексей Гордеевич Еременко хэмээгч.

Тэрээр цэргүүдээ давшилтанд уриалан босгоход гэрэл зурагчин энэ зургийг дарж амжсан бөгөөд харамсалтай нь энэ зургийг авхуулснаасаа хойш хэдхэн мөчийн дараа дайсныхаа шуурган галд өртөн амь үрэгдсэн гэдэг.

Энэ явдал 1941 оны долоодугаар сарын 12-нд Украйны Луганский ойролцоо Славяносербский районд Лугань болон Лозовая голын хооронд буудлагын 4-р дивизийн 220 дугаар хорооны давшилтын үеэр болжээ.

Гэрэл зурагчин нь болох Зөвлөлтийн дайны сэтгүүлч, алдартай гэрэл зурагчин Макс Альперт давшилтын үеийн хэд хэдэн кадр авсан ч сумны хэлтэрхий аппаратыг нь гэмтээж орхижээ.

Зурагчин нилээн хожуу хальсаа угааж үзтэл зураг тодоос тод гарсан байсан бөгөөд дуранд нь өртөөд төд удалгүй нас нөгчсөн цэргийн нэрийг мэдэж амжаагүйн улмаас “Комбат” гэсэн нэр өгчээ.

“Командир батальон” буюу Батальон командлагч Зөвлөлтийн зэвсэгт хүчний товчлолоор нэрлэсэн зураг хожим дэлхий дахинаа алдаршсан түүхтэй.

Дайн дууссанаас 23 жилийн дараа 1965 оны 5-р сард Еременкогийн эхнэр, хүүхэд “Нацист Германыг ялсны 20 жилийн ойд зориулж хэвлэгдсэн “Правда”-гийн тусгай дугаарын нүүрэнд хэвлэгдсэн зургийг олж харснаар цэргийн талаархи мэдээлэл анх удаа тодорхой болж эхэлсэн байна.

Алексей Гордеевич Еременко нь 1906 онд төрсөн нэгэн ажээ. Гэрэл зураг гэгч ямар агуу болох нь эндээс харагдана. Энэ мэтээр гэрэл зурагт мөнхөрч үлдээгүй хэдэн сая баатар эрчүүдийн гавьяа нэр нь тодролгүй түүхийн шаргал хуудаст чимээгүйхэн уусдаг.

Тэгвэл залуухан батальон захирагч энэ зургийн ачаар гэр бүлийнхэнтэйгээ эргэн “уулзаад” зогсохгүй, түүхэнд мөнхөрсөн юм.

Поездка к памятнику Комбат и по Славяносербску - YouTube

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.