
Хүмүүс үсний уналт, хугарал, гэмтлийг шампуниас шалтгаалж байна гэж үзэн олон удаа сольдог ч энэ нь нэмэргүй байдаг. Үсийг гаднаас нь арчлахаас гадна хоол тэжээлээ тохируулах хэрэгтэй. Сүүлийн үед эрүүл зөв хооллолтын талаар их ярих болсоноор иргэдийн дунд зөв буруу олон ойлголт бий болсон.
Монгол орны хувьд цаг уурын онцлог, хүмүүсийн амьдралын хэвшлээс хамааран монгол хүний биед тохирсон хооллох дэг жаяг эртнээс байсаар ирсэн. Энэ нь орчин үед алдагдсан гэхэд буруудахгүй. Зохисгүй хооллолт нь хоол тэжээлийн дутагдлаас ч илүү хор уршигийг дагуулдаг.
Амтлаг давслаг хоол хүнсийг удаан хугацаагаар хэрэглэвэл хүний биед халуун суурьтай өвчнүүд бий болж удсанаар цус өтгөрөх, цусны халуун, шар усны халуун үүсдэг. Энэ нь үесийн угийг илжрүүлж үс хугарч, халцарч унах шалтгаан болдог. Шим тэжээл дутсанаар ясны шим тэжээл барагдаж үс хугарах нь ч бий.
Мөн хоолоо сойх нь үс уналтын нэг шалтгаан. Ялангуяа бага насны хүүхдүүд хоолоо сойх нь тэдний үс хуурайшиж, унах гол нөхцөл болж байна. Бага насны хүүхдүүд ид боловсорч байх үедээ хоолоо сойсноор хэрэгцээт эрдэс бодисоо авч чадахаа болино.
Ийнхүү ходоодонд шим тэжээлийг өгөхгүй байснаас шалтгаалан биеийн тамир доройтож, үс, хумс, арьсны өнгө алдагдаж эхэлдэг. Тиймээс үсийг эрүүл байлгая гэвэл зөв хооллох шаардлагатай юм.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.