Давсаг дүүрэн шээсгүй ч дахин шээмээр санагдаж байна уу...

Twitter Print
2021 оны 05-р сар 21-нд 11:54 цагт
Мэдээний зураг,

Үтрээний урд хана буюу давсаг унжсантай холбоотой биед үүсэх нийтлэг зовиурт:

1. Хүнд зүйл өргөх, эрчимтэй дасгал хийх үед, гүйх харайх, инээх, ханиах, найтаахад давсаг шээстэй үед шээс дуслах, зарим үед гоожих

2. Давсаг дүүрэн шээсгүй ч дахин шээмээр санагдах, ойр ойрхон 00-ийн өрөө орох

3. Аарцаг, давсаг орчим хүнд оргих, унжирч өвдөх, савруу хатгуулж, дарж, дүүрч өвдөх

4. Давсагны болон, бөөрний үрэвсэл амархан дахих буюу цистит өвчнөөр өвчлөх, олон удаа дахих

5. Бие тайван байх үед ч шээс дусагнах, дотуур өмд үе үе нойтон оргих

6. Бэлгийн харьцаанд орох үед тааламжгүй байх, өвдөх зэрэг шинжүүд илэрнэ.

Аарцгийн хөндийн эрхтнүүд үтрээ рүү урвах, унжих эмгэг олон янз, зөвхөн давсаг биш, нарийнгэдэс болон умай буюу сав унжих зэрэг өөр олон эрхтний байршилзүйн өөрчлөлттэй холбоотой өөр олон зовиур илэрч болдог ба хүн бүрт янз бүр учир дээрх шинжүүд илэрсэн хүмүүс бүгдээрээ давсаг унжсан байна гэсэн үг биш юм.

Хэрвээ давсаг унжиж, шээс задгайрсан байвал хэддүгээр зэргийн өөрчлөлттэй байна, ямар эмчилгээ хийвэл үр дүнтэй байх вэ гэдгийг нарийн мэргэжлийн эмч үзэж оношлож байж шийднэ.

Эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологи, эмэгтэйчүүдийн косметик мэс заслын нарийн мэргэжлийн эмнэлэг
"MEDCARE CLINIC"

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.