Яагаад жирэмсэн эмэгтэй төмрийн бэлдмэл уух хэрэгтэй вэ?

Twitter Print
2022 оны 07-р сар 12-нд 08:22 цагт
Мэдээний зураг,

Яагаад жирэмсэн эмэгтэй төмрийн бэлдмэл уух хэрэгтэй вэ?

Ургийн өсөлт хөгжил хэвийн явагдахад төмөр зайлшгүй шаардлагатай байдаг.

Төмөр нь Эд эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөх үүрэгтэй улаан эсийн уургийн бүтцэд ордог.

Жирэмсэн эмэгтэй жирийн хүнээс дунджаар 10 дахин их төмрийн агууламж бүхий хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай.

Төмрийн бэлдмэл уухаас илүүтэйгээр хоол хүнснээсээ авах нь илүү үр дүнтэй байдаг боловч хоол хүнсний хүртээмжтэй байдлаас шалтгаалан авах боломжгүй бол төмрийн бэлдмэл уух хэрэгтэй.

Төмрийн бэлдмэлийг хэрэглэхдээ:

✅ Сүү сүүн бүтээгдэхүүн, цай, ходоодны хүчлийн эсрэг эмүүд зэргээс наад зах нь 2 цагийн зайтай ууна.

✅ Буцалсан ус, жимсний шүүсээр даруулж ууна.

✅ Бэлдмэлийг өлөн үед уугаад 15-20 минутын дараа юм идэж уух нь зүйтэй.

✅Гэхдээ ходоод гэдэсний салст цочрох шинж илэрвэл хоолтой хамт, эсвэл дараа нь ууж болно.

✅ Аюулхай орчим эвгүй оргих, бөөлжис цутгах, гүйлгэх шинж илэрвэл бэлдмэлийн тунг багасгаад үргэлжлүүлэн хэрэглэнэ.

✅ Шахмал төмрийн бэлдмэлийг шүдэнд хүргэлгүйгээр залгиж, шингэн бол гуурсаар ууна.

Төмрөөр баялаг 16 төрлийн хоол хүнсийг танилцуулж байна.

Шош: Шош нь төмрөөс гадна кали ихээр агуулдгаас гадна боломжийн үнэтэй хүнсний бүтээгдэхүүн. Олон төрлийн шош зах дэлгүүрүүдээр худалдаалагддаг болохоор та тогтмол хэрэглэж боломжтой.

Хясаа: Хясаанд маш их төмөр буюу 85 гр хясаанд 3-5мг төмөр агуулагддаг байна. Манай улсад хясаа төдийлөн элбэг биш ч далайн хоолны ресторанд хясаа идэх боломжтой. Мөн далайтай ойр орнууд руу аялахдаа хясааг биедээ сайн гэдгийг санаад сайн идээрэй.

Мах: Улаан өнгийн мах буюу үхэр, бугын махнууд төмрөөр баялаг байдаг. Өдөрт 85 гр улаан мах идэхэд төмрөө нөхөөд байх боломжтой. Нугас, галуу, гахайн элгэнд мөн төмөр ихээр агуулагддаг.

Бууцай: Төмрийн агууламжтай ногоонууд дундаас бууцай тэргүүлнэ. Бууцайг хоолонд хамт буцалгахдаа хамгийн сүүлд нь хийгээд бага зэрэг болгоод нь гаргахад хангалттай байдаг. Бууцайнд мөн төмрийн шингээлтийг удаашруулдаг бодис агуулагддаг учраас хэт болголгүй эсвэл түүхийгээр нь цэвэрлээд хэрэглэж байгаарай.

Чавга үзэм: Хүрэн чавга төмрийн агууламж өндөртэй. Эсвэл атга үзмийш өглөөд овьёостой холиод идвэл сайн.

Самар: Хэрвээ та самрын харшилгүй бол өдөр бүр бага зэрэг газрын самар, хушга идэхэд төмрийнхөө хэрэгцээг нөхөж чадна. Мөн салатандаа хольж, самартай салат хийн хэрэглэхэд нэн тохиромжтой.

Гурвалжин будаа: Нэг аяга гурвалжин будаа өдрийн төмрийн хэрэглээг хангаж чаддаг. Буцалгах, жигнэх, шарах аль ч хэлбэрээр нь болгон хэрэглэж болно.

Броколи: Хөнгөн болгосон броколиг өдөр бүр хоолтойгоо хамт хэрэглээд байвал төмрийн хэрэгцээгээ мөн нөхөж чадна. Буцалж байгаа усанд 5 минут байлгаад хүйтэн усанд сойно эсвэл 5 минут жигнэж болгоно.

Вандуй: Вандуйн мөн төмрийн агууламж өндөртэй. Аяганы тал вандуйнд 0,7 мг төмөр агуулагддаг. Вандуй хурдан болдог болохоор шөлтэй хоолонд хийж идэхэд тохиромжтой юм шүү.

Загас: 85 гр загасанд 0,3 мг төмөр агуулагддаг. Загасыг жигнэж, шарж хэрэглэж болдог. Хамгийн хялбар арга бол загасан дээрээ бага зэрэг хар перц, давс, нимбэгний шүүс дусаагаад цөцгийн тосонд шараад идэхэд хангалттай.

Үр тариа: Боловсруулаагүй үр тарианд мөн төмөр агуулагддаг. 25-50 насны эмэгтэйчүүдийн өдөрт авах ёстой төмрийн 10-12% -ийг ч хангаж чадна.

Дүпү: Тал аяга дүфүнд 3,6 мг төмөр агуулагддаг. Дүфүг түүхийгээр нь идэж болно. Мөн тахиа, ногооны шөлөнд хийж хэрэглэж болно. Цагаан хоолтнууд бор будаатай холиод идэж болох юм.

Хар шоколад: Төмрийн хэрэгцээгээ хангах илүү амттай арга хар шоколад юм. 20 гр сайн чанарын хар шоколад 3 мг төмрийн агууламжтай байдаг. Мөн магни, эслэг, мангани агуулсан байдаг юм. Сайн чанарын хар шоколадыг сонгохдоо кокоаны агууламжийг нь хараарай. 70 хувиас дээш байх ёстой шүү ээжүүдээ.

Үрнүүд: Гүнжидийн болон хулууны үрэнд төмөр агуулагддаг. ¼ аяга гүнжидийн үр 5 мг төмрийн агууламжтай. Харин 20 гр хулууны үрэнд 4 мг төмөр агуулагддаг. Үрийг атгаар нь аваад шууд идэж болно эсвэл бууцай, бяслагтай шараад хамт хэрэглэж болно.

Навчит манжин: Нэг аяга улаан, ногоон өнгийн энэхүү навчит ногоонд 4мг орчим төмөр агуулагддаг. Ерөнхийдөө навчит манжин нь K, C болон А амин дэм болон зарим төрлийн шим тэжээл агуулдаг болохоор эрүүл хоолны гол орцуудын нэг юм. Бууцайтай ижил маягаар бэлтгээд түүхийгээр нь идэх эсвэл пастаагаа чимэглэн хэрэглэж болно.

Чидун жимс: Нэг ширхэг лаазалсан чидун жимсэнд ойролцоогоор 4.5 мг төмөр агуулагддаг. Шууд савнаас нь аваад идэхэд хэцүү байвал нухсан авокадотой холиод идэж болно.

Жирэмсэн ээж та бяцхан үрийнхээ төлөө өөрийгөө хайрлаарай.

Best Mother жирэмсний төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.