
Японы Цукубагийн их сургуулийн эрдэмтэд унтаж байхдаа жингээ хасах хялбар аргыг олжээ. Судалгааны үр дүнг Nutrients сэтгүүлд нийтэлжээ.
Өдөрт хоёр аяга оолонг цай уух нь унтах үед өөхний задралыг идэвхжүүлдэг болохыг судалгаагаар тогтоосон хэмээж байна. Оолонг цайнд агуулагдах кофеин нь сэрүүн байх үед болон шөнийн цагаар эрчим хүчний солилцоонд нөлөөлдөг.
Японы эрдэмтдийн хийсэн туршилтаар сайн дурынхныг хоёр бүлэгт хувааж, нэг нь оолонг цай, нөгөө нь плацебо цайг уулгасан байна.
Дүгнэлт: Эхний бүлгийн өөхний задралын түвшин хоёрдугаар бүлгийн хүмүүсээс 20% илүү байсан нь тогтоогджээ.
Оолонгийн онцлог нь кофейн агууламжтай хэдий ч бусад ундаанаас ялгаатай нь хүний унтах чадварт нөлөөлдөггүй.
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.