
Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч асан Зепп Блаттер 2022 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг Катарт олгосон нь "алдаа" байсан хэмээн онцолжээ. 86 настай Зепп Блаттер 2010 онд Катар улсад ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг олгох үед ФИФА-гийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан юм.
Катар улсын хувьд хүний эрхийн зөрчил, цагаач ажилчдад хандах хандлага, ижил хүйстнүүдийн харилцааг хатуу хориглодог явзэрэг нь олон улсын зүгээс шүүмжлэлд өртөөд байгаа билээ. З. Блаттерийн хэлснээр тэрээр тухайн үед ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг Катарт өгөх хэрэггүй хэмээн хэлж байжээ.
Швейцарийн Тагес Анцаягер сонинд өгсөн ярилцлагадаа З. Блаттер Катар улс ДАШТ-ийг зохион байгуулахад хэтэрхий жижигдэхээс гадна хөлбөмбөгийн спорт, хөлбөмбөгийн ДАШТ нь Катарт хэтэрхий томдоно хэмээн онцолжээ.
Хөлбөмбөгийн ДАШТ-ий 92 жилийн түүхэнд ДАШТ анх удаагаа Ойрх Дорнодын улсад, өвлийн улиралд болох гэж байгаа билээ. 2010 оны ФИФА-гийн гүйцэтгэх хорооны гишүүдийн санал хураалтаар Катар улс АНУ-аас 6 санал илүү авч, ДАШТ-ийг өөрийн улсдаа зохион байгуулах эрхийг авсан юм. З. Блаттерийн хэлснээр тэрээр тухайн үед АНУ-д саналаа өгсөн ба Катар улс сонгогдсон явдалд Европын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч асан Мишель Платини буруутай аж.
ФИФА Катарт хөлбөмбөгийн цэнгэлдэх барьж буй цагаач ажилчдын эрх зөрчигдөж буй асуудал хөндөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор 2012 оноос ДАШТ зохион байгуулах орнуудад тавих шаардлагаа өөрчилж, тухайн улс дахь хүний эрхийн зөрчил, нийгмийн эрх тэгш байдал зэргийг анхаардаг болсон гэжээ.
З. Блаттер ФИФА-гийн Ерөнхийлөгчийн албан тушаалыг 17 жил хашсан бөгөөд 2017 онд Мишель Платинигийн данс руу хууль бусаар 2 сая швейцарь франк шилжүүлсэн хэрэгтэй холбоотойгоор Мишёль Платинигийн хамт албан тушаалаасаа огцроход хүрсэн юм.
З. Блаттер, М. Платини хоёрыг өнгөрсөн онд луйврын хэрэгт буруутгасан ч энэ оны 7-р сард Швейцарийн шүүхээс З. Блаттер, М. Платини хоёрыг буруугүй гэсэн шийдвэр гаргажээ. 2018 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг ОХУ-д, 2022 оныхыг Катар улсад олгосноос хойш Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоон дахь авлигын асуудал хурцаар хөндөгдөж, 2015 онд Швейцарийн прокурорын алба, АНУ-ын Хууль зүйн яам тус бүр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм. Катар, ОХУ-ын зүгээс дээрх асуудалд хамааралгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн билээ.
Катар улсын хувьд тус улсад ижил хүйстэнтэйгээ дотны харилцаанд орох, ийм харилцааг сурталчлах зэрэг нь гэмт хэрэгт тооцогддог ба уг гэмт хэрэгт буруутай нь тогтоогдвол цаазаар авах ял хүртэл оноодог аж. Эмнести Интернэшнл байгууллагаас мэдээлж байгаагаар 2010 оноос хойш Катарын эрх баригчид хөлбөмбөгийн ДАШТ-д зориулж барьж байгаа барилга байгууламжийн ажилд оролцож байгаа олон зуун цагаач ажилчдын эрхийг зөрчжээ.
Катарт болох ДАШТ-д оролцох Английн шигшээ багийн тамирчид ЛГБТ нийгэмлэг, нийгмийн эрх тэгш байдлыг дэмжиж "One Love" гэсэн бичиг бүхий боолтыг гартаа зүүж талбайд гарна гэсэн бол Данийн шигшээ баг "хүний эрхийг ноцтойгоор зөрчигч Катар улсыг сурталчлахыг хүсэхгүй байгаагаа" илэрхийлж, талбайн өмсгөлөө цулгуй нэг өнгөөр хийлгэсэн ба өмсгөл дээрх лого, бичиг зэрэг нь өмсгөлийн өнгө дагуу, харагдахгүй шахуу байх аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR. PRADHAN
(197.211.52.77) 2022-11-16 03:30БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
DR. PRADHAN
(197.211.52.77) 2022-11-16 03:30БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах