
Манайд буй хамгийн бодит боломж бол Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумыг бодит утгаар нь эдийн засгийн чөлөөт бүс болгон хөгжүүлэх хөгжлийн бодлого юм. Ингэснээр:
1. Сибирийн Оросуудын бараагаа татаж авдаг бүс нутгийг бий болгох гол зорилготой. Яагаад бид хуурай газрын наймааны том боомт бий болгож болохгүй гэж?
2. Монголын өөрийн түүхий эдээр бранд бүтээгдэхүүн бий болгох боломж бий болно. Max, aрьс, нэхий, ноос, ноолууран эдлэл, хувцас г.м.
3. Хэрвээ бид ийм дэлхийн зэрэглэлд хүрсэн Чөлөөт бүс байгуулж чадвал манай сэргэлэн толгойтой, өндөр боловсролтой, олон хэлтэй залуус энэ дэлхийн том брандүүд: IKEA, BAUHAUS, HUGO BOSS, Marc O’Polo, Marlboro Classics, Zara, GANT, Diesel, ADIDAS, REEBOK, MIZUNO, Helly Hansen-HH, LINDEX, H&M зэргийн дистрибютор компаниуд байгуулж чадна. Хамтраад ажиллаж чадна. Том боломж бололцоо бүрдэнэ. Бэлэн хувцаснаас гадна цахилгаан бараа, машин техник, тоног төхөөрөмж: Toyota, Siemens, Hyundai, Samsung, Bosh, Sony, Apple
4. Цаашилбал дэлхийн брандууд зарим үйлдвэрээ Монголын түүхий эдэд түшиглэн байгуулах боломжууд гарч ирнэ. Монголд үйлдвэрүүдээ бариад эхлэнэ. Манайд МАА-н болоод байгалийн гаралтай түүхий эдийн асар их нөөц нь байна.
5. Xүнс болон хөнгөн үйлдвэрлэлийн парк, үйлдвэрүүдийг Сэлэнгэ мөрнөө түшиглээд Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотуудаа холбож Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод байгуүлж болно.
6. Зочид буудал, баар, ресторан, шөнийн клуб, казино гэх мэт байгуулж, бизнeс, наймаа, аялал жуулчлалын төв болгон хөгжүүлж, олон мянган залуусд ажлын байр бий болж бөглүү тосгон хөгжиж эхлэх юм. АНУ-д Лас Вегас гэж хот байгуулж Gaming industry хөгжүүлж чадсан жишээ байна.
Алтанбулаг суманд орчин үеийн тоноглол, стандарт шаардлага хангасан Худалдааны Төв буюу Shopping centers дээр нь аялал жуулчлалын төв болгож Зочид буудал, казино зэргийг барих хэрэгтэй байна. Уул нь Шинэ сум төслийг Алтанбулаг сумаасаа эхэлж эдгээр сайхан барилга байгууламжаа бариад өгчихсөн гадна ашигт үйлийн коэффициент нь 100 хувь болох байлаа. Өнөөдөр бидэнд Нэгдсэн хөгжлийн төлөвлөсөн бодлого байхгүй байгаа нь эндээс харагдаж байна. Хөгжлийн бодлогыг хугацаатайгаар төлөвлөхгүйгээр улс орон хөгжинө гэж байхгүй.
Хууль дүрмээ үл тоох бүлэглэлүүд Төсвийн мөнгийг дураараа үрэх байдлаар бид хөгжихгүй ээ. Бодит ард олноо, улс орноо гэсэн хөгжил ирэхгүй юм. Хөгжлийн бодлогоо 5 жилээр төлөвлөөд явах хэрэгтэй. Ер нь Зөв социализм байгуулах нь бидэнд таарах хөгжлийн загвар. Скандинавийн орнууд энэ загварыг хэрэгжүүлж буй бол ОХУ-д одоо яригдаж эхэллээ.
Доктор М.Найданхүү
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.