ОХУ-ын Ерөнхийлөгч Херсон болон Запорожье мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, зарлигт гарын үсэг зурлаа

Twitter Print
2022 оны 09-р сар 30-нд 13:05 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Херсон болон Запорожье мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай тогтоолд гарын үсэг зуржээ.

Дээрх хоёр мужийн дийлэнх хэсэг нь ОХУ-ын зэвсэгт хүчний хяналтанд байгаа ба өнөөдөр Ерөнхийлөгч Владимир Путин дээрх хоёр мужийг ОХУ-ын нутаг дэвсгэрт нэгтгэх тухай баримтанд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Яг ийм байдлаар ОХУ 2014 онд Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэсэн билээ.

Украин, барууны орнууд болон дэлхийн өөр бусад орнууд Украины Херсон, Запорожье, Донецк болон Луганск мужууд нь Украины газар нутгийн хэсэг бөгөөд тэдгээрийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байна.

Украины дээрх мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч буй тогтоолдоо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "олон улсын хууль эрх зүйн зарчим болон 23-наас 27-ны хооронд явагдсан олон нийтийн санал асуулгын дүнд тулгуурлаж" байгааг онцолжээ.

Дээрх мужуудад Оросоос томилогдсон эрх баригчид олон нийтийн санал асуулгын дүнгээр иргэдийн дийлэнх нь ОХУ-д нэгтгэхийг дэмжсэн хэмээн мэдэгдсэн бол Украин болон барууны орнууд дээрх санал асуулга нь тухайн бүс нутагт дайн тулаан явагдаж байх үед, Украины хууль эрх зүй, олон улсын норм стандартыг үл харгалзан явагдсан учраас тус санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

В. Путины тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн Херсон болон Запорожье мужийн зарим хэсэг Украины хяналтанд хэвээр байгаа юм. Энэ баасан гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын парламентын гишүүдийн өмнө үг хэлж, Украины 4 мужийг ОХУ-д нэгтгэх тухай тогтоолд гарын үсгээ зурах ба нэгтгэх үйл ажиллагаа ирэх 7 хоногт дуусах төлөвтэй байна.

Эх сурвалж: golosameriki.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.