Францын Ерөнхийлөгч Э. Макрон Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпинтэй утсаар ярьжээ

Twitter Print
2021 оны 10-р сар 27-нд 10:16 цагт
Мэдээний зураг,

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпинтэй утсаар ярилцах үеэрээ ирэх ням гарагт Шотландын Глазго хотод эхлэх НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх чуулга уулзалттай холбогдуулан дэлхийн бусад улс орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч буй арга хэмжээгээр үлгэр дуурайлал үзүүлэхийг уриалсан байна.

Тэрээр Ерөнхийлөгч Си Жиньпинээс Хятадын дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч буй арга хэмжээнүүдээ чангатгаж, нүүрсний эрчим хүчний хамаарлаасаа гарахад чиглэсэн бодитой алхам хийхийг хүсчээ.

Түүнээс гадна Э. Макрон Европ-Хятадын худалдааны харилцааг сэргээх, тэр дундаа зах зээлийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлжээ.

БНХАУ нь агаарт хүлэмжийн хий хамгийн ихээр ялгаруулдаг улс орнуудын нэг бөгөөд тус улсын эрх баригчид 2060 он гэхэд агаарт хүлэмжийн хий ялгаруулдаггүй орон болно гэсэн зорилт тавьсан ч өнөөдрийн байдлаар хүлэмжийн хийг бууруулах үр дүнтэй арга хэмжээ аваагүй байгаа билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.