Нэгдсэн улс “Исламын улс” бүлэглэлээс сэрэмжилж эхэллээ

Twitter Print
2014 оны 11-р сар 03-нд 18:55 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Батлан хамгаалах яам дэлхийн орнуудад 500 орчим нууц туршуул, тагнуулчдыг илгээхээр төлөвлөжээ. Энэ тухай “Вашингтон пост” сонин албан тушаалтнуудаас авсан мэдээллийнхээ дагуу бичсэн байна.

Тагнуулчид Пентагонд зориулан мэдээлэл цуглуулж байх юм. Эхлээд террортай тэмцэх зорилгоор мянга орчим  тагнуулчдыг илгээх төлөвлөгөөтэй байсан гэнэ. Тагнуулчид Африкийн болон Ойрхи Дорнодын орнуудад “Исламын улс” бүлэглэлийн талаар мэдээлэл цуглуулахыг нэн түрүүнд чухалчлах аж.

Энэхүү үйл ажиллагаа нь “Исламын улс”-уудын Олон улсад явуулж буй бодлоготой холбоотой гэж тоймчид үзэж байна. Ялангуяа Шинжаан-Уйгарын асуудлаас үүдэн Хятад улстай Исламчууд дайн зарлахад бэлэн байгаа нь Нэгдсэн улсыг ийнхүү хөдөлгөөнд оруулахад хүргэжээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.