УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг прокурорын газраас яллагдагчаар татжээ

Twitter Print
2021 оны 10-р сар 25-нд 15:25 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татах шийдвэрийг Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт гаргажээ. Түүнийг  Эрүүгийн хуулийн 12.1.1-р заалтад үндэслэн /"Хүчиндэх"/ тогтоол гарган яллагдагчаар татахаар болсон байна.

Цагдаагийн байгууллагаас өмнө нь хоёр ч удаа хэргийг хаах санал гаргасан боловч прокурорын газраас гэмт хэргийн шинжтэй гэж үзэж хаах саналыг хүлээн аваагүй байна. Дараагийн удаад яллагдагчаар татах санал ирэхэд нь хүлээн авч, тогтоолыг нь нийслэлийн прокрорын газраас хүлээн авч өнгөрсөн долоо хоногт пүрэв гарагт гаргаж, баасан гарагт мөрдөх байгууллагад нь өгсөн гэж УПЕГ-аас мэдээллээ. 

Прокурорын байгууллага УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ тавих боломжтой байдаг эсэх талаар асуухад "Прокурорын газар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргадаг боловч мөрдөх байгууллагаас прокурорын газар санал гаргадаг байна. Тэр санал нь ирээгүй байгаа учраас бид шууд их хуралд хүсэлтээ тавих боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, дуудсан цагт нь мэдүүлэг өгсөн тохиолдолд заавал эргүүлэн татах хүсэлт явуулах шаардлагагүй байдаг" гэж хэллээ.

ХҮНИЙ БЭЛГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.