Ичиножёо Ичинноров сэтгүүлч нараас өөрийг нь дагахгүй байхыг гуйлаа

Twitter Print
2014 оны 11-р сар 04-нд 07:33 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн дээд зиндаанд хүч түрэн орж ирсэн Ичиножёо Ичинноров энэ сарын башёд сэкиваки цолтой барилдана. Харин манай бөх эмнэлгээс гарснаас хойш формондоо ор чадахгүй байгаагаа хэлжээ. Тэрээр хэлэхдээ “Өдөр бүр хэвлэл мэдээллийнхэн даган, элдэв нэвтрүүлэг, хүлээн авалт, хажуугаар нь тойргийн барилдаанд барилдсаар ядаргаанд орлоо. Эмнэлэгт арав хоног хэвтсэн ч тус болсонгүй” гэсэн байна. Ичиножёогийн бэлтгэл дээр хүртэл хэвлэлийнхэн очиж ярилцлага авах гэж дараалан зогсдог аж.

Харин тэрээр сэтгүүлч нартай сүүлд уулзахдаа “Эмнэлгээс гарснаас хойш хамаг бие сулраад таагүй байна. Та нар өөр дэвжээнд очиж болохгүй юм уу. Сэтгүүлчид байгаад байхаар тайван бэлтгэл хийж чадахгүй юм. Та бүгдээс үүнийг гуйж байна” гэж хэлжээ. Мөн түүний ояката Минато ярихдаа “Ичиножёог хамаагүй бөхчүүдтэй бэлтгэл хийлгэхгүй байгаа. Тааралдсан болгонтой барилдуулаад байвал гэмтэл авч магадгүй учир гадны дэвжээнд очихыг нь хориглосон” гэдгийг онцолжээ.

2013 онд сонирхогчын сумогийн ёкозүна болсон Ичиножёо 2014 оны нэгдүгээр сарын башёд мэргэжлийн сумод барилдаж эхэлсэн. Гэвч асар богино хугацаанд дээд зиндаанд гарч ирж, их аваргыг давсан. Өдгөө түүнийг дараагийн ёкозүна гэж бүгд нэрлэж байна. Мөн дээд зиндаанд 23 удаа түрүүлсэн алдарт их аварга Китаноүми “Удахгүй Ичиножёо дийлэх бөх байхгүй болно. Дараагийн их аваргыг бид хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголт үгүй болоно. Уг нь Япон бөх их аварга болохыг харахыг хүсч байгаа ч сумо бол хамгийн шударга өрсөлдөөнтэй газар. Энд хэн хүчтэй нь аварга болдог хуультай” гэж сэтгүүлч нарт хэлсэн юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.