Сингапурт юу хийж болох ба болохгүй вэ

Twitter Print
2022 оны 08-р сар 26-нд 09:22 цагт
Мэдээний зураг,

Сингапурт юу хийж болох ба болохгүй вэ

Сингапур улс маш хатуу чанга дүрэм журам хуультай. Хэрвээ Сингапур луу аялахаар зэхэж байгаа бол доорх зүйлс хэрэг болох байх.

• Сингапурт бохь зарах болон хилээр. нэвтрүүлэхийг хориглосон байдаг. Хилээр нэвтрүүллээ гэж бодоход зажилж байгаад юмуу хаяж байгаад баригдвал $1000 торгодог.

• Сингапурт тамхи татах цэгээс бусад газар тамхи татах болон тамхины ишийг ил хаяхыг хориглодог. $300-$500 торгодог.

• Сингапурт ил задгай хог хаяхыг хориглодог. $200-$300 торгодог

•Сингапур улсын хилээр зүү тариур оруулахыг хориглодог. Тус улсад эмийн санд ч зарагддаггүй. Зөвхөн эмнэлэгт хэрэглэгддэг зүйл.

• Сингапур улсын хилээр тамхи ихээр оруулахыг хориглоно.

• Сингапур улс руу аялахаар төлөвлөж байгаа бол доод тал нь 3 ковидын вакцинд хамрагдсан байх шаардлагатай. Тухайн вакцин Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын жагсаалтанд хамрагдсан байх шаардлагатай. Спутник билүү Орос вакцин ороогүй, энд ирээд буцсан хүмүүс байгаа шүү... Спутник хийлгэсэнээс болоод...

• Сингапурын метро болон автобус таксинд юм идэж уухыг хориглодог. $-1000 торгоно.

• Сингапур луу ирэхдээ өөрийн хэрэглээний идэж уух юмаа оруулахад асуудал байдаггүй. Пакеттэй л бол нээх асуудал биш. Хиам мах пакеттэй бэлэн бүтээгдэхүүн архи чацаргана борц бол асуудал болохгүй. Би өөрөө шалгуулж бсан.

• Сингапурт бүх зүйл үнэтэй. Ер нь бол хоолноос бусдаар Монголыг нэг дахин үржүүлнэ.

• Сингапур улсад Сингапур доллараар үйлчилдэг. Бэлэн мөнгө авчирвал илүү хямд тусна. Учир нь банк гүйлгээ гарах бүрт хамгийн өндөр үнээр шимтгэл тооцно.

• Сингапур өртөг өндөр боловч хоол хүнсний хувьд Монголтой төстэй.

•Сингапур алкохолны төрлийн бүтээгдэхүүн болон тамхи хамгийн өртөг өндөртэй. Тамхи хямддаа 25000 төгрөгнөөс эхлэнэ. Пиво ₮10000 гэх мэт

• Сингапурт нэг төрлийн бүтээгдэхүүнийг 2-оос дээш хилээр оруулахыг хориглодог.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.188.222) 2020-03-09 14:13
      • 0
      • 0

      АН-д угаасаа нэр хүнд гэж юу байсын. 30 жил улс орныг сүйтгэж, худал хуурмагийн орон болгосон бузрууд бол АН-ын та нар шүү. Та нартай хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Ялангуяа тус АН гэгчийн удирдлага гэгчүүд маш их бурууиай бузрууд

      Хариулах