Бусдад зориулаад ирэх тусам өөрт илүү их буян ирдэг

Twitter Print
2021 оны 10-р сар 26-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

БУСДАД ЗОРИУЛААД ИРЭХ ТУСАМ Л ӨӨРТ ИЛҮҮ ИХ БУЯН ИРДЭГ...

Бусдад зориулаад ирэх тусам л өөрт илүү их буян ирдэг. Харин бусдад зориулахгүй бол өөрийн буян өөрт дуусчихдаг юм шүү.

Тэгвэл яагаад бусдыг бодох ёстой юм бэ гэвэл бусад бол яг над шиг, надтай адилхан аз жаргалтай амьдрахыг, зовлон зүдгүүргүй байхыг, бүхий л сайн сайхныг хүсч байгаа. Тиймээс би бусдад хор хүргэж болохгүй, харин ч сайн сайхан дээр нь нэмж туслах хэрэгтэй. Тэгэж чадвал буцаад эзэндээ ирдэг жамтай тул бусдын төлөө үйлдсэн буянаа зориулах нь зүйтэй юм.

Зарим хүмүүс асуудаг. Бусдад сайн сайхнаа өгчихөөр би өөрөө юу эдлэх юм бэ гэж. Аягатай хоолны дайтай бодоод байгаа юм. Аягатай хоолоо нэг хүнд өгчихөөр би өөрөө юу идэх юм бэ гэж бодоод байгаа юм. Тийм биш.

Буян гэдгийг өргөн цар хүрээтэй ойлгох хэрэгтэй. Биеэр хийдэг, хэлээр хийдэг, сэтгэлээр хийдэг, энэ гурвыг нэгтгээд хийдэг олон янзын буян байна. Тэр болгоноо л бусдын сайн сайхны тулд өргөх хэрэгтэй.

Ачит багшийг айлдвараас...

Эх сурвалж: Гэгээрлийн суурь

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.