Японы Самурай баг Токиогийн олимпын наадмын шилдэг эрэгтэй багаар тодорчээ

Twitter Print
2021 оны 10-р сар 26-нд 13:15 цагт
Мэдээний зураг,

Токио-2020 олимпын наадмын Бейсболын төрөлд алтан медалийг хүртсэн Японы шигшээ багийг тус олимпын наадмын шилдэг багаар тодруулжээ. Софтбол, бейсбол 2008 оноос хойш анх удаагаа зуны олимпын наадамд эргэн ирээд байсан билээ. 

Өнгөрсөн амралтын өдөр Грекийн Крит арал дээр болсон олон улсын олимпын хорооны Ерөнхий Ассамблейн нэг хэсэг болсон шагнал гардуулах ёслолын үеэр зуны 32-р олимпын наадмын алтан медаль хүртсэн Японы бейсболын шигшээ багийг Токиогийн наадмын шилдэг эрэгтэй багаар тодрууллаа.

Самурай баг энэ зун ковидын улмаас нэг жилээр хойшлогдсон олимпын наадмын финалд АНУ-ыг хожиж, 1992 оны Барселоны наадмын хөтөлбөрт тус спорт албан ёсоор багтсанаас хойш Япон улсын бейсболын анхны олимпын алтан медаль боллоо.

Йомиури Гиантс багийн тоглогч Хаято Сакамото Үндэсний олимпын Хороодын Холбоонд илгээсэн видео мессежээр багийнхаа нэрийн өмнөөс “Бид энэ спортыг сурталчлахын төлөө бүхнээ зориулах болно. Ингэснээр бейсболыг софтболын хамт олимпын хөтөлбөрт дахин оруулах болно. Шагнал өгсөнд маш их баярлалаа" хэмээн хэлжээ.

Менежер Ацүнори Инаба тэргүүтэй Японы шигшээ баг эх орондоо болсон олимпод таван тоглолтод бүгдэд нь ялалт байгуулж, наймдугаар сарын 7-нд финалд шалгарсан билээ.

"Токио 2020"-ын үеэр олон шинэ спорт хөтөлбөрт багтаж зохиогдсон. Тухайлбал Скейтборд, серфинг, спорт авиралт, каратэгийн төрлүүд анх удаа олимпын наадамд багтсан бол софтбол, бейсбол 2008 оноос хойш анх удаагаа зуны олимпын наадамд эргэн иржээ.

Токиогийн олимп цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон учраас дараагийн зуны олимпын наадам болоход гурав хүрэхгүй жил үлдээд байгаа билээ.

2024 оны Парисын олимпын наадмаас каратэ, бейсбол, софтболыг хасч, серфинг, скейтбординг, спорт авиралт зэрэг залуучуудад чиглэсэн спортууд үлдэх юм.

Францын нийслэлд болох арга хэмжээнд гудамжны хэв маягийн бүжгийн төрөл болох Breaking Dance нэмэгдэнэ.

Марафон гүйлтийн алтан медальт Кенийн Элиуд Кипчоге Токиогийн олимпын наадмаар аварга цолоо хамгаалсны дараа Шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарсан бол усанд сэлэлтийн олимпын гурван медальт, Токиод болсон зуны олимпын наадмын Канадын анхны алтыг хүртсэн Мэгги МакНейл Шилдэг эмэгтэй тамирчнаар тодорчээ.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.