“Цөмөөхэй” бүжгэн жүжиг ирэх сард тайзнаа тоглогдоно

Twitter Print
2014 оны 11-р сар 04-нд 16:25 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг даргын санаачилга, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр дэлхийн алдарт “Цөмөөхэй” бүжгэн жүжиг ирэх арванхоёрдугаар сард ДБЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна. Энэхүү бүжгэн жүжгийг “Бостон балет” компанийн гоцлооч, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг шинэчлэн эх орныхоо тайзнаа амилуулахаар болжээ.

Германы зохиолч Е.Т.А. Хоффманы “Самар цөмөгч” буюу “Хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн энэ бүжгэн жүжгийн хөгжмийг П.И.Чайковский бичсэн бөгөөд 1892 оны арванхоёрдугаар сарын 06-нд ОХУ-ын Марийнский театрт анх үзэгчдийн хүртээл болсон түүхтэй. Тус жүжигт тоглох хүүхдүүдийг шалгаруулж авах гэж байгаа бөгөөд энэ талаар Балетын хөгжлийн сангаас маргааш 11.00 цагт НЗДТГ-ын “А” танхимд мэдээлэл хийх юм.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.