
Дэлхий нийтээр хурдацтай тархаад буй коронавирусын улмаас Спортын олон тооны тэмцээн, уралдаан ээлж дараалан цуцлагдсаар байна. Мөн NBA, хөлбөмбөг зэрэг спортын төрлөөс хэд хэдэн тамирчрин, дасгалжуулагч, багийн эзэн уг вирусын халдвараар өвчилсөн нь тогтоогдоод байна.
-03-р сарын 16-22-нд Канадын Монреаль хотод явагдах байсан уран гулгалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн цуцлагдлаа. Мөн “Формула-1” -ийн гран при гараанууд, хүндийн өргөлтийн өсвөрийн ДАШТ, Хоккейн эмэгтэйчүүдийн ДАШТ, хөлбөмбөгийн Итали, Хятад, Японы лиг зэрэг олон тэмцээн уралдаан коронавирусын цар тахалаас шалтгаалж хойшлогдож, цуцлагдаж байна.
-Дэлхий нийтийг хамарч буй COVID-19 вирусын тархалтын улмаас олон улсын тэмцээн уралдаануудын үйл ажиллагааг зогсоож байна. Мэргэжлийн талбайн теннисний чансаа өндөртэй Индиан Уэлльс тэмцээн энэ долоо хоногт эхлэх байсан ч COVID-19-ийн халдвар дэлхий даяар хурдацтай тархаж байгаагаас шалтгаалан хойшлуулаад байсан. Мөн тус тэмцээнээс гадна эмэгтэй шигшээ багуудын ФЭД кап тэмцээнийг ч цуцлаад байна. Тэгвэл ирэх 5-р сар хүртэл талбайн теннисний бүх тэмцээнүүдийг зогсоож цуцлах магадлал өндөр болоод байна.
-Манай улсын хувьд коронавирусын халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн 1 тохиолдол бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар бэлтгэлийн заал танхим, фитнесс төвүүд мөн ҮШБ-ийн бэлтгэл сургуулилтад энэ сарын 30-ныг хүртэл хөл хорио тогтоосон шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар бага баян амралт сувиллын газар таеквондогийн шигшээ багийн тамирчин, цэргийн госпиталдь чөлөөт бөхийн мастеруудын тамирчид тусгаарлагдан ажиглалтад байна. Хилийн чанадад тэмцээн уралдаанд манай улсын баг тамирчдаас боксын ҮШБ-ийн тамирчид Йорданы Амман хотод олимпийн эрхийн тэмцээнд өрсөлдөж байна. Харин чөлөөт бөхийн ҮШБ-ийн эмэгтэй тамирчид АНУ-д хамтарсан бэлтгэл хийж байгаа юм.
А.Алт
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.