18 хүний аминд хүрч, 13 хүнийг шархдуулсан этгээдийг эрэн сурвалжилсаар байна

Twitter Print
2023 оны 10-р сар 27-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн лхагва гарагийн орой АНУ-ын Мэн мужийн Льюистон хотын боулингийн газар болон зоогийн газарт гал нээж, 18 хүний аминд хүрч, 13 хүнийг шархдуулсан зэвсэгт этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсээр байна.

Цагдаагийн газраас сэжигтэн нь зэвсэгт хүчинд алба хааж байсан, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах талаар сургалт явуулдаг 40 настай Роберт Кард байсныг тогтоожээ. Роберт Кард нь сэтгэцийн эмгэгийн эмчилгээ хийлгэж байсан түүхтэй бөгөөд "зэвсэглэсэн бөгөөд аюултай" этгээд болохыг цагдаа нар анхааруулж байна.

Түүний машин хэргийн газраас 12 км зайд Лисбон хотоос олдсон ба албаны хүмүүс хууль сахиулагчид сэжигтнийг  эрэн хайх ажиллагаа явуулж, ойр хавийн ой мод, гол ус, жижиг хотуудыг самнаж байгаатай холбоотойгоор Льюистон болон Лисбон хотын оршин суугчдыг аль болох гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.

Сэжигтний машин завины зогсоолын ойролцоо олдсон учир эргийн хамгаалалтынхан Кеннебек голд эрэн хайх ажиллагааг мөн явуулж байгаа аж.


Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.