Нийслэлээс сайжруулсан түлш гаргахыг завджээ

Twitter Print
2020 оны 03-р сар 09-нд 18:13 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн зуслангийн хойд чиглэл, Ар Гүнтийн нэвтрэх хяналтын цэгээр суудлын автомашинаар сайжруулсан түлш тээвэрлэн гаргахыг завдах байдал сүүлийн өдрүүдэд нэлээд гарчээ.  

Тодруулбал, 39-02 УНУ дугаарын "Тояота Приус", 79-36 УНС дугаарын "Хонда Фит", 7397 УБЧ дугаарын "Соната", 97-50УНЛ "Тояота Приус" мөн 80-89 УАА дугаарын "Тояота сай" машинаар доод тал нь 3, түүнээс дээш 5-6 шуудай сайжруулсан түлш тээвэрлэж явсныг НМХГ, ТЦА-наас шалган буцаалаа. Өмнө нь сайжруулсан түлшийг ачааны машинаар гаргахыг их оролддог байсан бол одоо иргэд суудлын автомашинаар хэсэгчилэн зөөж тээвэрлэх явдал гарсаар байгаа нь мөн л хууль зөрчиж буйг ТЦА анхаарууллаа. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.