
Өнгөрсөн мягмар гарагт Ерөнхийлөгч Эммануэль Макроны засгийн газар Францын үндсэн хуулийн заалтыг ашиглан тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг 62-оос 64 болгох тухай хуулийн төслийг батлахыг эсэргүүцэн жагссан иргэд, цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсжээ.
Францын нийслэл Парис хотод болсон жагсаалын үеэр хар хувцас өмсөж, нүүрээ нуусан иргэд замдаа тааралдсан супермаркетуудын цонх хаалгыг эвдэж, дээрэм тонуул хийж, гал тавьсантай холбоотойгоор цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглаж, 22 хүнийг баривчилжээ.
Нант, Бордо хотуудад жагсагчид цагдаа нар луу юм шидэж, банкны салбар, хогийн савнуудыг галдан шатаажээ.
Нант хотод цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан бол Лион болон Тулузд цагдаа нар жагсагчдыг тараахын тулд даралттай усаар шүршсэн байна.
Лильд цагдаа нар автобусны буудлуудыг сүйтгэсэн жагсагчид руу нулимс асгаруулагч хий цацжээ.
Мягмар гарагийн жагсаалд Франц даяар 740 мянган хүн оролцсон тухай Францын Дотоод хэргийн яамнаас мэдээлсэн байна.
Хоёр долоо хоногийн өмнө Францын засгийн газар тэтгэврийн шинэчлэлтийн тухай хуулийн төслийг парламентын санал хураалтгүйгээр батлахаар болсонтой холбоотойгоор Францын үйлдвэрчний эвлэлүүд засгийн газар уг хуулийн төслөө цуцлах хүртэл жагсана гэдгээ мэдэгдсэн бол Ерөнхийлөгч Э. Макроны хувьд Францын төрийн тэргүүнээр хоёр дахиа сонгогдохоос өмнө тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг нэмэгдүүлнэ гэсэн амласан амлалтнаасаа буцахыг хүсэхгүй байна.
Эсэргүүцлийн жагсаал цуглаан, ажил хаялтанд нийтийн тээвэр, эрчим хүчний салбар, сургуулиуд өртөж, шатахуун түгээх станцуудын 15 хувьд нь шатахууны хомстол үүсжээ. Жагсагчид Нант хот руу орох замыг хааж, Франц даяар 500 ахлах сургууль, хэдэн арван их дээд сургууль хаалгаа барихад хүрсэн байна.
Ажил хаялтын улмаас Эйфелийн цамхаг хүртэл хаалттай байгаа аж. Парис хотод хог ачигчдын 3 долоо хоног үргэлжилсэн ажил хаялт дуусаж байгаа тухай үйлдвэрчний эвлэлээс нь мэдэгдсэн ч нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол дахин ажил хаялт зарлана гэдгийг анхааруулжээ.
Хог ачигчдын ажил хаялтаас болж Парис хотын гудамжнаа олон мянган тонн цуглараад байгаа билээ.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.126.89.53) 2020-03-03 23:09монголын хамгийн том хулгайг илчилсэн энхболд гавъяатай
Хариулах
Ме
(202.21.124.130) 2020-03-03 13:10Аль, аль нь л жигшүүртэй хулгайчид штэ, айл ухсан хулгайчид тэр айлдаа маш их хохирол учруулсан, албан тушаалтанууд улсдаа маш их хохирол учруулсан. Хулгайг тх , бага гэж ялгаж өөгшүүлэх хэрэг бхгүй шүү
Хариулах
Zochin
(103.229.122.248) 2020-03-03 11:34Huuliin gajuudal huuli avilgald bur ergej butsaltgui avtagdsan huuli jiriin irgend gerliin hurdaar uilchildeg huuli hatuugiin hatuu bsn bol 2 hereg yg adilhan yl avna odoo bol enhboldiin ger bul yaaaahc ugui ee zuv zugeer goe amidarnaa porteriin hulgaich ger bul yl avna onii etsest hulgain hereg ilruulelt sain gj medee garna /statistik medee/
Хариулах