Гадаад яамны сайдаа та ичихгүй байна уу, Хөх хотын консул чинь гадаа үйл ажиллагаа явуулж байна...

Twitter Print
2020 оны 01-р сар 23-нд 12:43 цагт
Мэдээний зураг,

Би сая Хөх хот Яваад ирлээ. Явахдаа УБ-аас Замын-Үүд рүү вагоноор, Замын-Үүдээс Хөх хот руу автобусаар явлаа. Улаанбаатарын вокзалаас авахуулаад л стрэссдлээ. Хэлэхгүй ярихгүй л бол бид мэдэхгүй, улс минь хөгжихгүй байна.

Улсын нийслэлд ганцхан байдаг Төмөр замын вокзал дээр суух суудал бараг байхгүй. Ихэнх талбай нь жижиг жижиг мухлагууд. Тэр олон хүн зорчдог гэхэд 30 хүний ч суудал хүрэхгүй хэдэн сандал. Ихэнх хүмүүс нь зогсоогоороо, энд тэнд цаг нөхцөөнө. 00 өрөө нь маш бохир, ариун цэврийн цаас байхгүй. 

За чимээгүй л вагондоо суулаа. Галт тэрэг хөдөллөө. Үйлчлэгч орж ирээд 1 удаагийн аяга 200 төгрөг, 1 удаагийн тавчик 1500 төгрөгөөр зарж байна.

Галт тэрэгний бие засах газар гэж аймаар үнэртэй, ариун цэврийн цаас ч байхгүй. Бүр арай л юмаа. Өөрөө нойтон сальфетка, цаас авч явсан нь яамай даа. Гурвуулаа явж байсан болохоор юу хийхэв, хөзөрдөөд цаг ч хурдан өнгөрч байна Сайхан дулаахан байна гээд баярлаад л тоглоод л 19 өнгөрч байтал шууд л гэрлээ унтраадаг юм байна. Яав ийв гээд л гайхаад л өрөөнөөсөө гараад үйлчлэгчээс асуулаа. Тэгсэн одоо орой болсон байна, унтаач, асаахгүй гэдэг юм даа. 19 цагт ш дээ. Бид ямар цагаар унтдаг цэцэрлэгийн хүүхэд биш дээ. Орны хажуу талын жижиг бүдэг гэрэлд юу ч харагдахгүй байгаа юм чинь.

Тэгэсхийгээд унтахаар хэвтлээ. Бүүр бүтэж шатаж үхэх нь ээ. Хаалгаа онгойлгоод ч нэмэр алга. Ямар ч цонх онгойхгүй, дээрээс нь нөгөө нүүрс нь үнэртээд яг угаартах нь ээ. Хамар битүүрээд шөнөжингөө тийчилж хонолоо. Үүрээр бүүр даараад сэрлээ. Яг хөлдөх нь ээ. Өөрийн эрхгүй дээр байсан одеялыг нөмрөхөөр гаргаж ирлээ. Ээ бүү үзэгд, дардайсан ширүүн, халтар, аймаар үнэртэй, битүү бөөсөрсөн одеяло нөмөрөхийн эцэсгүй. Гүрийгээд л үүр цайлгалаа. Үүрээр галладаггүй юм байна лээ.

Бид ер нь яаж амьдраад хаана хэнд ямар мөнгө төлөөд ямар үйлчилгээ аваад байгаа юм бэ? Буухад цаг дутуу байхад үйлчлэгч куеэ болгоны хаалгыг онгойлгоод цагаан хэрэглэлээ өг гээд л шууд л авлаа. Тэр орны бүтээлэг, нөмөрдөг одеяло бол үнэхээр арай л биш ээ, бөөс ч байж мэдэх сэжгийн. Тэгээд буухаас өчнөөн минутын өмнө жорлонгоо түгжинэ.

Вагоноос буугаад Замын үүдийн төв вокзал руу нь орлоо. 00 хаана байдаг юм гэсэн чинь 00 байхгүй гэлээ. Одоо тэгээд хаана бие засах вэ гэсэн гадаа доошоо яваад төлбөртэй 00 байгаа, тийшээ яв гэсэн. Тэрийг нь олоод очлоо. 1 хүний 300 төгрөг гэнээ. Ширээн дээр бор 00 цаасыг жижиг жижгээр тасалж тавьсанаасаа өгч байнаа. Ялгаагүй цэвэрлэгээ, үнэр танар гэж аймаар. Одоо өнгөрсөн, ямар өмдөндөө шээлтэй биш.

Ингээд хил гардаг Эрээнийхээ автобусанд суугаад л хил дээр очлоо. Юугаа ч ойлгосонгүй хүмүүсийг дагаад л гүйгээд л 1 байшин луу ормогц 1000 төгрөгний тасалбараа ав гэлээ. Тэрийг нь авлаа. Замын-Үүдийн иргэдийн хурал гэсэн тасалбар байна. Тэрийг нь хараад цаашаа immirgation луу орох эрх нь юм байна. Яг юунд зориулсан зарцуулалтыг нь хянадаг газар гэж байдаг ч юмуу, бүү мэд. Өдөрт хэдэн зуун мянгаараа орж байгаа энэ мөнгөөр 00 барьж болдоггүй л юм байх даа.

Тэр хилийн байшин гэж муурын байшин үнэн өрөвдмөөр. Ядаж байхад бидний монголчуудын нөгөө увайгүй бүдүүлэг зан 1 хүний урдуур орох гэж дайрахыг хэлэх үү, ёстой багтаж шингэхгүй шахцалдаастай. Хилийн ажилтны яг ард нь эрэгтэй эмэгтэй 00 байнаа олзуурхаад ядаж гараа угаая гээд ортол 00-ынх нь хаалганууд бүгд салаад ойчсон, тэрийгээ түшүүлээд тавьсан. Тэр завсраар нь хүмүүс ордог хаалга нь дээрээс нь унаад хүн дараад алсан гэвэл гайхахгүй ээ. Күй нээрээ арай ч дээ.

Хилийн ажилтнууд нь жорлонтойгоо зэрэгцээд үнэртээд өдөржингөө ажилладаг гэж бодохоор өрөвдмөөр.

Бид яаж хөгжинөө?! Яах вэ, яавал энэ орныг хөгжүүлэх вэ? Хамгийн их атаархсан нь хэдхэн алхаад Эрээний хилийн шалган луу ороход бараг манай нисэхийн буудал шиг том саруулхан цэвэрхэн цул цэцэг мод болсон том том цонхтой нар туссан байшин байсан.

Манай 76-г ядаж Замын-Үүд Эрээн явуулж үзүүлмээр байнаа, яах вэ, таминь ээ? Улаанбаатар төмөр зам өөрчлөлт хийгээч ээ. Замын-Үүдийг Эрээн шиг болгомоор байнаа.

замын үүдийн галт тэрэн зурган илэрцүүд

Өөр хэлэх үг ч олдохгүй бухимдсаар Хөх хот руу явах автобусандаа суугаад замдаа гарлаа. Орон нутгийн автобусны вокзал нь том байр, цэвэрхэн жорлон, хангалттай хүлээлгийн сандалтай эмх цэгц бол хачин сайхан. 10 гаруй жилийн өмнө явж байхад автобусандаа тамхи татсан, шүлсээ хаядаг балиар хятадууд түй ч алга. Ямар ч гоё тохь тухтай дулаахан юм. Эрээнээс хөдлөөд л явсан замын турш модыг бол утгаар нь тарьжээ. Зүгээр 1 мод тариагүй төрөлжүүлэн олон төрлийн модыг зам дагуу Сайхан тал, Дөрвөд хошуу, Хөх хот хүртэл хэдэн зуун км хэдэн мянган модыг уйгагүй тарьж. Тэрийгээ цас бороо элснээс хамгаалсан хайс модоор тойруулж тарьсан байхыг хараад атаархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа. Ямар мундаг хөдөлмөрч, яасан их хөрөнгө зараа вэ? 660 км замд хэдэн эгнээгээр тарьж ургуулсан байх юм. Цаг агаар яг л монгол шиг цас их ордог хүйтэн газар шүү дээ. Зам харгуй нь 2 урсгалтай, осол авааргүй байх баталгааг сайн хийж

Ингээд орой ирж буудалдаа буугаад хоол идэхээр хоолны газар орлоо. Хоолны газрын зааланд том том дэлгэц тавьсан гал тогоонд тогооч нарын хоол хийж байгааг шууд камераар үзүүлдэг болсон гэсэн нь үнэхээр үнэн байлаа. Манайх шиг байнга хоолондоо хорддог хүмүүс яагаад энийг нэвтрүүлж болохгүй гэж. Хөх хот маш их бөглөөтэй болсон учир метро, цахилгаан галт тэрэгтэй болжээ. Их л такситай газар юм байна. Машины дийлэнх нь такси санагдсан.

Буудлын үйлчилгэ, өглөөний хоол сэтгэлд таарсан сайхан байлаа. Хамгийн инээдтэй нь Замын-Үүдийн галт тэргэнд 1500-гаар зарж байсан 1 удаагийн таавчикны дэргэд буудлын тавчик бараг гутал шиг биетэй, резинэн ултай байсан.

4 сая хүн амтай, түүний 30 хувь нь өвөр монголчууд гэсэн. Хөх хот харин ч их удаан хөгжиж байна, энэ нь залхуу өвөр монголчуудаас болж байгаа гэж насаараа Хөх хотод амьдарч байгаа өвгөн өвөр монгол өөрөө хэлсэн шүү.

За ингээд сэтгэл санаа тайван сайхан унтаад өглөө нь гарч бичиг цаасаа амжуулаад хамгийн чухал ажил болох Хөх хот дахь Монголынхоо элчин сайдын яаман дээр ирлээ. Үүдэн дээр нь ирээд л яг Монголдоо байгаа юм шиг ахиад бухимдлаа. Учраа хэлээд орох гэтэл 2 хятад цагдаа хүн битгий оруул гэсэн гэлээ. Яагаад? Ажлын цаг дуусаагүй, цагийн хуваарь ажиллах ёстой цаг байна ш дээ гээд хэлсэн чинь утас руу нь залга, бид мэдэхгүй гэв.

Гадаа -20 хэмийн хүйтэн цас хялмаалаад муухай зэврүүн. Утас руу нь өчнөөн залгаад авдаггүй. Машинтай явж байсан тулдаа машиндаа 1 орж, 1 гарсаар бараг цаг боллоо. Яанаа, яах вэ, энэ ажил өнөөдөр бүтэхгүй бол явах суух бүх ажил алдагдах гээд байдаг. Хий дэмий л утсаар элчин лүү залгасаар.

Гэнэт 1 машин орж ирээд элчингийн арын хаалган дээр зогслоо. Би ч гүйхээрээ очтол 1 залуу гарч ирлээ. Хүүе миний дүү Элчин лүү яаж орох вэ, чи монгол уу, элчингийн хүн үү гэлээ. Тэгсэн тийм, та нар ямар хэргээр яваа юм, манайх элчингийн байраа засаж байгаа, хүн оруулахгүй байгаа гэлээ. Бид яаруу давчуу явж байгаа гээд учир байдлаа хэллээ. Оруулахгүй гээд бүүр зангүй ээ. Гэнэт уур хүрч та нар яахаараа ийм бүдүүлэг байдаг юм, хаа холоос ажил болгоод ирж байхад ямар ч үйлчилгээ үзүүлэхгүй гэдэг чинь юу гэсэн үг юм, засвар хийхээрээ улсаа төлөөлж байгаа ажил чинь зогсчихдог юмуу, ийм том байшинг 1, 1 өрөөгөөр нь засаад үйл ажиллагаагаа явуулж болдоггүй юмуу, гадаа бид хөлдөж үхлээ энэ тэр гээд бууж өглөө.

Энэ хооронд элчингээр үйлчлүүлэх гэсэн хүмүүс нэмэгдсээр. Харамсалтай нь тэд залуу оюутан, зарим нь өвөр монгол байсан болохоор айгаад юу ч хэлж чадахгүй байсан. Би ч та нарын тухай Гадаад яаманд чинь хэлнэ, "Улаан бал" нэвтрүүлгээр элчин байсан Мөнх-Эрдэнэ үнэн хэлжээ гээд л авч өглөө.

Тэгсэн за эгчээ та байж бай, би 1 хүн доош нь буулгая, тэгээд таны бичиг баримттай чинь танилцаадахья гэлээ. 10 минутын дараа 1 залуу хүүхэн гарч ирлээ. Гадаа хүйтэнд бичиг баримтаа танилцуулж тайлбарлах гэж бөөн юм боллоо. Салхилаад хийсгэх гээд, гар хөл даараастай, ёоё нээрээ арай л юмаа гадаа үйл ажилагаа явуулдаг Элчин сайдын яам гэж байх уу даа. 

Ямартаа ч хэл ам хийсний хүчинд гадаа уулзаж бичиг баримтаа өгөөд орууллаа. 20 минутын дараа яасан гээч яг нөгөө хошин шог шиг бүх бичиг баримтаа Монголд бүрдүүлээд ирсэн байхад авч орчихоод шал хэрэггүй бичиг нэхээд тэрийгээ л авчир одоо ажил тарлаа гэвэл яах уу. Ямар азаар тэр бичгийг авсан байсан юм, байна байна, чи гараад ир гэлээ. Нөгөө хүүхэн удаж удаж яг ажил тардагийн даваан дээр гарч ирээд гадаа хятад хүн бид 2-оор гарын үсэг зуруулж, 100 юань авахаар боллоо.

Нөгөө хятад хаана зурах уу гээд хятадаар асуусан чинь 1 ч хятад үг мэддэггүй элчингийн хүн байвал яах уу. Бид ийм л хүмүүсийг сонгож ийм л хүмүүс Монголыг төлөөлж, бидний татварын мөнгөөр туйлж байна даа.

Гадаад яамны сайдаа та ичихгүй байна уу бүхэл бүтэн улсаа төлөөлж байгаа Хөх хотын элчин сайдын яам гадаа үйл ажиллагаа явуулж, хэлгүй даадаа бидний өмнөөс Хятадад амьдрал шийдэж байна...

Үргэлжлэл бий...

Нина Сарангэрэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.178.216) 2020-02-18 18:34
      • 0
      • 0

      Манай вокзал тээврийн товчооны нойлууд нь арай арай

      Хариулах

    • Зочин

      (66.181.177.221) 2020-01-23 22:01
      • 0
      • 2

      Тэр Мөнх-Эрдэнэ чинь харин шударга хүн байсан байна.

      Хариулах

    • Уншигч

      (66.181.176.240) 2020-01-23 17:40
      • 0
      • 3

      Ээ хөөрхий, энэ хүний бичсэн үнэн. ЭСЯ-дад хүнд суртал хэтэрсэн. Мэдлэг боловсрол соёл байхгүй, хамраа сөхсөн, хамарт нь баас түрхчихсэн юм шиг хүмүүсээр дүүрсэн. Томчуул нь хар тамхины наймаачид. Ийм л байгаа нь бүгд үнэн. Монгол Улсыг сүйрүүлж байна даа.

      Хариулах