Дэлхий, Европын аваргын хүрэл медальт бөх сэргээшийн төрлийн эм хэрэглэжээ

Twitter Print
2014 оны 11-р сар 05-нд 10:07 цагт
Мэдээний зураг,

Гүржийн чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин Г.Петриашвили хориотой эм хэрэглэсэн нь тогтоогджээ. Өнгөрсөн наймдугаар сард Хорватын Загреб хотноо болсон залуучуудын дэлхийн аваргын тэмцээний дараа өгсөн сэргээшийн шинжилгээнд түүнээс предуактал гэдэг бодис илэрчээ. Уг эм нь спортод өндөр амжилт гаргахад нөлөөлөхгүй ч гэсэн яг тэмцээнд оролцох өдрөө хэрэглэхийг хориглодог гэнэ. Г.Петриашвили үүнийхээ төлөө зургаан сар ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулсан байна.

1994 оны дөрөвдүгээр сарын 1-нд Гүржид төрсөн Г.Петриашвили өнгөрсөн жил нутагтаа болсон чөлөөт бөхийн Европын аваргын 120 кг-д хүрэл медаль хүртсэн. Мөн 2013 онд Унгарын Будапешт хотод болсон дэлхийн аваргаас 120 кг-д хүрэл медаль авч, дэлхийд данстай бөх болоод байв.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.