Ерөнхий сайдын асуудал хэрхэх бол?

Twitter Print
2014 оны 11-р сар 05-нд 10:07 цагт
Мэдээний зураг,

МАН-ын нэр бүхий 28 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төсөл, түүнээс хоёр хоногийн өмнө УИХ-д өргөн барьсан Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал шийдлээ хүлээсээр 20 хонож байна. Ингэхдээ гишүүн бүр гарын үсэг зурж бичигээр баталгаажуулья гэж намынх нь удирдлагууд санал гаргасан гэдэг. Үүнийг нь олон гишүүн эсэргүүцсэн юм. Бид АН-ынхан болохоос биш Хойд Солонгосын Коммунист нам биш гэсэн хэрүүл болсон сураг гарсан. УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй гишүүд бүлгийн хурлаа хаяад гарч явсан тухай мэдээлэл ордноор тараад удлаа. 

Байнгын хороодын хуралдааны дараа Чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах, шинэ сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэнэ.

Ерөнхий сайдыг огцруулахаар МАН-ын 26, Ж.Батзандан, Р.Бурмаа нарын нийт 28 гишүүн гарын үсэг зурсан. Өнгөрсөн хугацаанд АН-аас 10 гаруй гишүүн огцруулахаар гарын үсэг цуглуулсан гэх мэдээлэл гарсан ч албан ёсоор мэдэгдсэн зүйл алга. Хэрэв АН дотроо ойлголцолд хүрч, Засгийн газрын тэргүүнээ авч үлдэхээр тохиролцсон бол маргааш байнгын хороо, чуулганы хуралдаан сунжраад байх зүйлгүй батлаад явчих магадлалтай. УИХ-ын дарга З.Энхболдыг Ерөнхий сайд болно гэх таамаг байсан ч тэрбээр өөрөө няцаасан. Харин өдгөө асуудал тавиад байгаа МАН-тай зөвшилцөж, Эв нэгдлийн Засгийн газар байгуулах уу гэдэг анхаарал татсан сэдэв болоод байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.