Кабулын хүүхдийн эмнэлэг ачааллаа дийлэхээ больж, ажилчид нь хэдэн сарын турш цалингүй ажиллаж байна

Twitter Print
2021 оны 10-р сар 27-нд 13:11 цагт
Мэдээний зураг,

Кабулын хүүхдийн төв эмнэлэг болох Индира Гандигийн нэрэмжит хүүхдийн эмнэлэг хүний нөөц болон эм тарианы хомстолд орж, ачааллаа дийлэхээ больжээ.

1985 онд баригдсан тус эмнэлэг нь 360 ортой ч өнөөдрийн байдлаар иус эмнэлэгт 450 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлгийн хүчин чадал хэтэрсэн тул нэмэгдэж ирж буй өвчтэй хүүхдүүдийг эмч нар хүлээн авч чадахгүй, буцаааж байгаа аж.

Эмнэлгийн ачааалал нэмэгдсэнээс үүдэн нэг инкубаторт л гэхэд 3 нярайг хэвтүүлж байгаа талаар тус эмнэлгийн ажилчид онцолж байна.

Талибан хөдөлгөөн Афганистан улсын төрийн эрхэнд гарснаас хойш Афганистаны эмч, эмнэлгийн ажилчид олноороо эх орноосоо дүрвэжээ.

Өмнө нь нэг сувилагчид 3-4 нярай оногддог байсан бол одоо нэг сувилагч 20 ба түүнээс олон нярайг асарч байна. Талибан хөдөлгөөн болон Афганистаны зэвсэгт хүчин хоорондын тулаан эцэс болж, эмнэлгүүдэд шархдсан, гэмтсэн хүмүүс хандах нь багассан ч эдийн засгийн хямрал эрүүл мэндийн салбарт мөн адил нөлөөлж эхэлжээ.

НҮБ-ын мэдээлж байгаагаар Афганистаны хүн амын 95 хувь нь хоол хүнсний хомстолд өртөөд байгаа ба өнгөрсөн сард ДЭМБ-аас мэдээлснээр олон улсын тусламж дэмжлэг багассанаас болж Афганистаны эрүүл мэндийн тогтолцоо нурахад ойрхон байгааг анхааруулсан юм.

Афганистаны эрүүл мэндийн салбар нь санхүүжилтгүй болсны улмаас эмнэлгүүд шаардлагатай эм тариагаа авч чадахаа больсноос гадна ажилчдынхаа цалин хөлсийг ч өгч чадахгүй байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.