Иргэдийн хандиваар шинэ Андлалын өргөөг байгуулжээ

Twitter Print
2021 оны 10-р сар 28-нд 08:34 цагт
Мэдээний зураг,

"ТЭНГЭРИЙН АНДГАЙ" ХӨШӨӨ БОСЛОО

2017 онд Хэнтий аймгийн Батноров суманд "Андлалын өргөө" цогцолбор барихаар 1.9 тэрбум төгрөг төсөвлөж, ажил нь эхэлсэн ч зохиогчийн эрхийн маргаанаар барилгын ажлыг зогсоосон. Тэгвэл иргэдийн хандиваар Андлалын өргөөний суурин дээр хоёр сарын дотор шинэ Андлалын өргөөг байгуулжээ.

Тэмүүжин Боорчи нарын анд барилцсан газрыг "Хөхүүрийн хөндий" хэмээн Монголын нууц товчоонд тэмдэглэсэн байдаг. Тэгвэл Андлалын өргөөг энэ хөндийн уулын хэвлийд аль болох нөмөртэй газар сонгож барьжээ. Мөн Андлалын хөшөөгөөр Монгол морьтон соёлыг дэлгэрүүлж шинэчлэх санааг эхлүүлсэн байна. Тухайлбал Андлалын хөшөөг тойрсон морины найман зан үйлийн байгууламж байх аж. Боржин чулуун сийлбэрт ерөөл магтаал, морины холбогдолтой зан үйлийн үгс бичигдэж, морины уяа байгуулах юм байна.

Андлалын хөшөөнд гурван гэрэл бичээс бий.

Цусан тангараг буюу Монгол цэргийн тангарагийг Монгол бичгээр бичсэн байна. Эзэн сан буюу Чингис хааны сан тахилга бичигдэнэ. Мөн Тэнгэрийн салхи буюу 700 жил болж байгаа цэргийн дууны үг бичигдэх аж.

Эх сурвалж: Хэнтий аймгийн ЗДТГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.