Тааварч өвгөний гурван хүү /Монгол ардын үлгэр/

Twitter Print
2020 оны 04-р сар 09-нд 18:14 цагт
Мэдээний зураг,

Эрт урьд цагт хэдэн үедээ хоосон явж амьдралын хүнд хэцүү болгоныг биеэр үзсэндээ юм бүхнийг тааж чаддаг болсон тааварч нэгэн өвгөн байжээ. Тэр тааварч өвгөн нас барахынхаа өмнө гурван хүүдээ таавар зааж өгсөн гэнэ.

Өвгөнийг нас барснаас хойш ганц үнээтэй байсан чинь гэнэт хулгайд алдчихжээ. Гурван хүү үнээ хулгайлсан эзнийг таах болжээ. Их нь

-Баруун өмнө зүгт хүн хулгайлсан байх гэжээ. Дунд хүү нь

-Баруун өмнө зүгээс хулгайлсан бол байшин хашаатай хүн хулгайлсан даа гэв. Тэгэхээр бага хүү нь

-Баруун өмнө зүгт байшин хашаатай хүн хулгайлсан бол Бадмаас нэртэй хүн хулгайлсан гэжээ.

Гурван хүү тэгээд баруун өмнө зүгт хэдэн өдөр явсанд нэг байшин хашаатай айл байна гэнэ. Үүдэнд нь очоод

-Хөөе! Бадмаас гуай хаалгаа тайлаад өгөөч! гэж хашгиран хашааны нь хаалгыг цохижээ. Гэтэл нэг өвгөжөөр хүн гарч ирээд

-Та нар юун улс вэ? гэсэн их хүү урдаас нь:

-Та юу хулгайлсан бэ? гэж гэнэ. Өвгөжөөр хүн

-Та нарын юмыг хулгай хийгээгүй. Би гэмгүй хүн. Та нар тэгээд гэмгүй миний нэрийг хаанаас мэдэж ирээд тоглоом хийж байна? гэж уурлажээ. Хүү

-Та хэний үхрийг хулгайлсан гэж бодно. Олон таван үггүй ганц үнээгий минь өгөөтөх гэжээ.

Өнөө өвгөжөөр хүн учиргүй уурлаж намайг хилс хэрэгт ноцож байна! гээд заргын түшмэлд мэдүүлжээ. Заргач мэргэн түшмэл эхлээд гурван хүүг эцгийнхээ таавар заасныг б дээрх таавар гаргаж ирсэн явдлуудаа түшмэлд хэлжээ. Дараа нь түшмэл Бадмаас гэдгийг дудуан асуусанд

-Гурван хүү гэнэт хулгайд сэрдэж намайг хилс хэрэгт ноцлоо. Нэрий минь олгож аль гэжээ.

Зарганд мэргэн гэгдсэн түшмэл тэднийг бүгдийг гаргаж байгаад ширээн дээрээ гурван тагшинд гурван юмыг хийж хөмрөөд гурван хүүг Бадмаастай хамт ирүүлэн суулгаж байгаад эхэн талын тагийг зааж

-Үүний дотор юу хөмөрснийг таах хэрэгтэй гэв. Эхлээд их хүү:

-Арзайсан юм байна гэв. Дараа нь дунд хүү

-Арзайсан юм байгаа бол амьтан л байна даа гэсэнд, бага хүү

-Арзайсан болоод амьтан байгаа бол Аалз л байна даа гэв.

Түшмэл тэгээд аваатахсан чинь аалз гарчээ. Түшмэл дараачийн нь хөмрөөтэй байгаа тагшийг зааж

-Үүний доор юу хөмрөөтэй байна? гэсэнд их хүү

-Дугуй юм байна гэв. Дараа нь дунд хүү

-Дугуй юм байгаа бол дундаа нүхтэйл байна даа гэхээр бага хүү

-Дугуй болоод дундаа нүхтэй юм байдаг бол дундаа нүхтэй дугуй зоос л байна даа гэв.

Түшмэл тагшаа авсан чинь дундаа нүхтэй дугуй зоос гарав гэнэ.

Түшмэл үлдсэн ганц тагшийг зааж үүнд юу хөмрөөтэй байна гэсэнд их хүү:

-Хар юм байна гэжээ. Дунд хүү:

-Хар юм байдаг харин амттай юм байна гэв. Тэгэхээр бага хүү:

-Хар болоод харин амттай юм байдаг бол хатсан хар чавга л байна даа гэжээ. Түшмэл аваатахсан чинь хатсан хар чавга гарав гэнэ. Түшмэл тааварч өвгөний гурван хүүг аргагүй үнэн таадаг юм байна гэж мэдэж аваад Бадмаасын хашаа байшинг очиж нэгжсэн чинь үнээний нь мах, толгой шийр, гэдэстэйгээ гарч ирэв гэнэ. Бадмаас ч хэргээ хүлээж, заргач мэргэн түшмэлийн тушааснаар тааварчийн гурван хүүд нэг үнээгий нь гурван үнээгээр төлж өгсөн юм гэдэг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.