К.Томпсон өндөр үнэтэй гэрээ байгуулах тохиролцоонд хүрч чадлаа

Twitter Print
2014 оны 11-р сар 05-нд 16:40 цагт
Мэдээний зураг,

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шилдэг залуу тоглогч К.Томпсон багтайгаа шинэ гэрээ байгууллаа. Тэрээр улирал эхэлснээс хойш гайхалтай тоглолтыг үзүүлж “Сакраменто Кингз”-ийн эсрэг 19 оноо, 6 оновчтой дамжуулалт, “Лос Анжелес”-ын эсрэг 41 оноо, 5 самбар, “Портлэнд Блэзерс”-ын эсрэг 29 оноо авсан. Мөн нэг тоглолтонд дунджаар 29.7 оноо цуглуулж, бүх тоглогчдыг тэргүүлж байна. К.Томпсон 1990 оны хоёрдугаар сарын 8-нд Нэгдсэн улсын Калифорни мужийн Лос-Анжелес хотод төржээ. 2011 оны NBA-ийн драфтын эхний тойргийн 11 дэх сонголтоор “Голден Стэйт Уорерз” багт ирж байсан тэрээр өнгөрсөн улиралд 18.4 оноо дунджилсан байна.

Багийн эзэд нь ирээдүйн “од” тоглогчоо алдхгүйн тулд санал болгосон цалингийн хамгийн дээд хэмжээгээр түүнтэй шинэ гэрээ байгуулахаар тохиролцжээ. Гэрээний дагуу дөрвөн жилийн 70 сая ам.доллар авах бөгөөд одоогийн байдлаар хоёр тал гарын үсэг зураагүй байна.

К.Томпсон АНУ-ын “Мөрөөдлийн баг”-ийн хамтаар 2014 онд Испани улсад болсон дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн. Мөн 2009 онд Оклэнд хотод болсон 19 хүртэлх насны дэлхийн аваргад түрүүлсэн аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.