АНУ-д 5-11 настай хүүхдүүдэд Pfizer компанийн вакциныг тарихыг зөвшөөрчээ

Twitter Print
2021 оны 11-р сар 01-нд 08:47 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Хүнс ба эмийн чанарын хяналтын алба Pfizer-BioNTech компанийн коронавирусын эсрэг вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хийхийг зөвшөөрсөн бол Америкийн Өвчний хяналт, өвчнөөс урьдчилан сэргийлэх төв ирэх сарын 2-нд эцсийн шийдвэрийг гаргах аж.

Pfizer болон BioNTech компаниуд хамтран бүтээсэн коронавирусын эсрэг вакцин нь 5-11 настай хүүхдүүдийг коронавирусын халдвараас 90 гаруй хувийн үр дүнтэй хамгаалж байгаа нь туршилтаар тогтоогдсоныг онцолжээ.

Вакциныг хүүхдүүдэд 3 долоо хоногийн зайтай 2 тун хийх аж. Moderna компанийн коронавирусын эсрэг вакцин мөн адил АНУ-ын Хүнс ба эмийн чанарын хяналтын албанаас 5-11 насны хүүхдүүдэд хийх зөвшөөрөл хүссэн ба тус вакцины хоёр тун хүүхдүүдэд урт хугацааны дархлаа үүсгэдэг нь тогтоодсон гэжээ.

Цагаан ордны зүгээс АНУ-д хүүхдийн эмнэлгүүд, эрүүл мэндийн анхан шатны тусламжийн төвүүд, сургуулийн болон нийтийн эмнэлгүүд, хэдэн арван мянган эмийн сангуудад коронавирусын эсрэг дархлаажуулах цэг байгуулахад коронавирусын эсрэг вакцины хангалттай хэмжээний нөөц байгаа гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.