“Севол” усан онгоцны ослоор сураггүй болсон 10 хүнийг үргэлжлүүлэн хайж байна

Twitter Print
2014 оны 11-р сар 05-нд 17:56 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын баруун өмнө хэсэгт орших Жинду арлын ойролцоо, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр ачаа, тээврийн “Севол” усан онгоц осолдсон. Үүний улмаас нийт 476 зорчигчийн 294 нь амь насаа алдаж, 10 хүн одоо хүртэл сураггүй байгаа аж. Мөн тухайн үед усан онгоцонд зорчиж явсан 172 хүн аврагдсан. Ослын улмаас өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа 10 зорчигчийн цогцсыг үргэлжлүүлэн хайсаар байна. Өнгөрсөн сарын 27-ны өдөр ор сураггүй бологсдын 9 гэр бүлийн 5-ынх нь саналаар далайн ёроолд 40-50 метр гүнд шигдэн суусан “Севол” онгоцонд эрлийн ажиллагааг үргэлжлүүлэхээр болжээ.

Сүүлийн 25 жилийн дундаж үзүүлэлтээр Севол усан онгоц осолдсон далайн ус нь 11 сард дунджаар 1.5 метр өндөр давалгаатай, усны хэм 14.3 хэм байдаг тул эрлийн ажиллагааг явуулах бололцоотой гэж үзжээ. Осол гарсан даруй онгоцны ахмад болон багийн бусад 14  гишүүн, тусламж үзүүлэхээр ирсэн аврах ангийнхнаас хамгийн анхны тусламж авч, ажлын журмаа зөрчин олон тооны хүний амь нас хөнөөсөн хэргээр саатуулагдан шалгагдсан.

“Севол”-ын багийн 15 гишүүнийг шүүх хамгийн анхны шүүх ажиллагаа болж, усан онгоцны ахмад И Жүн Сокд цаазаар авах ял, онгоцны 1 болон 2-р зэргийн 2 жолооч, ерөнхий инженер гэсэн гурван хүнд бүх насаар нь хорих ял, онгоцны тэнцвэр болон аюулгүй ажиллагааг хангагч техникийн ахлах ажилтанд 30 жил, туслах ажилтанд 20 жил хоригдох ял оноосон байна. Харин онгоцны бусад гишүүд болох үйлчлэгч, зоогийн  газрын ажилтан нарт 8 жил хоригдох ял тус тус оноожээ.

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.