ОУОХ Саид Моллайг Монголын нэрийн өмнөөс барилдахыг зөвшөөрчээ

Twitter Print
2020 оны 03-р сар 04-нд 18:26 цагт
Мэдээний зураг,

Олон улсын Олимпын хороо өчигдрийн хуралдаанаараа Саид Моллайг Монгол Улсын нэр дээр барилдахыг зөвшөөрсөн байна. Иран улсын жүдоч Саид Моллай өнгөрсөн оны арванхоёрдугаар сард манай улсын иргэншлийг авсан юм.

Ираны тал 2019 оны Циндаогийн тэмцээнд зөвшөөрөлгүй оролцсон хэргээр Саид Моллайг Монголын нэр дээр барилдахыг хориглох хүсэлт Олон улсын арбитрын шүүхэд гаргасан. Хурлаар Саид Моллай нь 2018 онд дүрвэгчийн статустай болсон байсан учир Монголын нэрийн өмнөөс барилдахад асуудалгүй гэж үзжээ. Моллай 2018 онд ДАШТ-ий үеэр Израилийн бөхтэй таарч, Ираны тал барилдаанаа цуцлахыг шаардсан юм. Учир нь, Иран Израилийн тусгаар тогтнолыг зөвшөөрдөггүй учир 1979 оноос хойш олон улсын тэмцээнд тус улсын тамирчидтай өрсөлдөхөөс татгалздаг аж.

Моллай тэмцээнээ үргэлжлүүлж, дэлхийн аварга болсон. Улмаар Ираны тал гэр бүлд нь дарамт үзүүлж эхэлсэн тул бусад улсуудаас иргэншил хүсэж, Монгол Улс иргэншил олгоод байгаа юм.

А.Алт

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.