Н.Алтанхуягийг хэн залгамжлах вэ?

Twitter Print
2014 оны 11-р сар 05-нд 18:44 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг тамга, тэмдэгээ хүлээлгэж өгөхтэй зэрэгцэн дараагийн Ерөнхий сайд хэн бэ? гэсэн асуулт олон нийтийн анхаарлын төвд байна. АН болон МАН, бусад улс төрийн хүчнүүд засгийн шинэчлэлттэй холбоотойгоор энд тэнд сэм уулзалдаж байгаа бололтой. Шинэ Ерөнхий сайдыг хуулийн дагуу Ардчилсан намаас тодруулна. Харин тэр нь хэн байх вэ гэдэг дээр ирэх өдрүүдэд АН-ынхан хоорондоо үзэх нь гарцаагүй.

Зарим эх сурвалжийн мэдээллээр Шинэ Ерөнхий сайдад Л.Гантөмөрийн нэр сонсогдож эхэлсэн талаар бор шувуу нислээ. Түүнийг АН дотроо харьцангүй цэвэр улстөрч гэх нь бий. Ямар ч байсан Н.Алтанхуягийг хэн залгамжлах вэ гэсэн асуудал АН-ынхныг төдийгүй МАН-ыг хөдөлгөөнд оруулж эхэллээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.