COVID19-ийн тархалтын үеийн стрессээс хэрхэн гарах вэ

Twitter Print
2020 оны 03-р сар 19-нд 18:11 цагт
Мэдээний зураг,

БНСУ ын Эрүүл Мэндийн Яамнаас гаргасан мэдээлэл COVID19 өвчний тархалтаас болж нийгэмд айдас үүсэн хямралд автаж буй хүмүүс олон. Та бүхэнд халдварт өвчний стрэссээс гарахад туслах аргыг танилцуулъя.

1. Итгэж болох зөв мэдээ мэдээлэлд төвлөрөх.

- Буруу мэдээлэл нь ядаргааг үүсгэн, зөв дүгнэлт гаргахад саад болдог. ​

2. Мэргэжлийн хүнээс тусламж авах.

- Сэтгэл санааны хямрал нь хэнд ч тохиолдож болох энгийн үзэгдэл юм. ​

3. Хэцүү байгаа сэтгэл зүйгээ хүнтэй хуваалцах.

- Гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцах нь сайнаар нөлөөлдөг.

4. Өөрийн бие сэтгэлдээ анхаарах.

 - Сайн унтаж амран, дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хоолоор сэтгэл зүйн эрүүл мэндээ тэтгээрэй.

​5. Хүүхэд болон өсвөр насныханд анхаарал тавих.

- Бага насны хүүхдийн төвшинд тааруулан халдварт өвчний тухай тайлбарлах хэрэгтэй. ​

6. Тусгаарлалтанд орсон өвчтөн болон түүний гэр бүлийн сэтгэл зүйд дэм өгөх.

- Тэд нартай сэтгэлийг нь хуваалцаж хүнд хэцүү байдлаас гарахад нь туслаарай. ​

7. Эмнэлэгийн ажилчид болон хөл хорионы ажилчидыг дэмжих.

- Халдварт өвчний талбар дээр ажилж хамгийн их стрэсс авч байгаа тэднийг нэг ч гэсэн халуун дотно үгээр шагнаарай.

Хэрэв энэхүү өвчнөөс болж стрэсс авч байвал ганцаараа хэцүү байдалд удаан байлгүй мэргэжлийн зөвөлгөө аваарай. Дашрамд дурьдахад, коронагийн халдвар авсан хүмүүс сэтгэл зүйн зөвөлгөөг 02-2204-0001 утаснаас авах боломжтой бөгөөд түр тусгаарлалтанд орсон болон жирийн иргэд мужийн сэтгэл зүйн эрүүл мэндийн халамжын төвийн 1577-0199 утасруу залгаж сэтгэлийн тусламж зөвөлгөөг авах боломжтой ажээ.

with stress COVID19-н зурган илэрц

Гаднаас орж ирээд 30 секунтээс илүү гараа савангаар угааж, гарахдаа маск зүүхээ мартав. Танд эрүүл мэндийг хүсье.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Орчуулсан: Ж.Нармандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.