
Газын зурваст үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдийн цахилгаан үүсгүүрүүд түлшгүй болсны улмаас эмнэлгүүд цахилгаан эрчим хүчгүйгээс гадна цэвэр усгүй болжээ.
Эмч нар, эрүүл мэндийн ажилчид, олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд Газын зурвас дахь эмнэлгүүдийн нөхцөл байдал гамшгмйн хэмжээнд хүрсэн, эмч нар нь гар утасны гэрэлд мэс ажилбар хийж, ариутгалын бодисын оронд цуу ашиглахад хүрсэн болохыг онцолж байна.
Газын зурвас дахь эмнэлгүүдэд Израилийн агаарын бөмбөгдөлтөнд өртөж шархдсан иргэдээс гадна орон гэрээсээ дүрвэсэн, агаарын цохилтоос зугтсан олон арван мянган иргэд хоргодож байгаагаас эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэлтэй байгаа аж.
Түүнээс гадна Газын зурвасын хойд болон төв хэсэг үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй эмнэлгийг Израилийн арми нүүн шилжихийг шаардсан нь биелүүлэх боломжгүй шаардлага хэмээн Газын зурваст ажиллаж байгаа эмч нар онцолжээ.
Газын зурвасын Эрүүл мэндийн яамны ерөнхий захирал Медхат Аббас, "Бидэнд цахилгаан үүсгүүрүүдээ цааш ажиллуулах түлш үлдээгүй. Цахилгаан эрчим хүчгүйгээс хамгийн түрүүнд хагалгааны өрөө, эрчимт эмчилгээний тасаг, яаралтай тусламжийн тасгуудын үйл ажиллагаа доголдоно. Эмнэлгүүдэд мэс ажилбарт орох шаардлагатай олон тооны иргэд ирж байна. Эмнэлгийн ажилчид ядарч байна, бидэнд эм тариа байхгүй байна. Өмнө нь нэг сард хэрэглэж дуусгадаг байсан эм тариагаа нэг өдөрт хэрэглэж байна. Зарим өвчтнүүддээ мэдээгүйжүүлэлт хийлгүйгээр эмнэлгийн коридорт, шалан дээр гар утасны гэрэлд хагалгаа хийж байна." хэмээн ярьжээ.
Египет-Газын зурвас хоорондын Рафа хилийн шалган нэвтрүүлэх цэгээр өнгөрсөн өдрүүдэд тодорхой тооны эм тариа оруулсан ч тэдгээрийг Газын зурвасын ихэнх эмнэлгүүд байрлах хойд хэсэг рүү тараахыг зөвшөөрөөгүй юм.
Тель Авив хуурай газрын цэргийн тусгай ажиллагаа явуулахтай холбоотойгоор Газын зурвасын хойд хэсэгт байгаа иргэдийг нүүн шилжихийг шаардсаар байгаа юм.
ДЭМБ аюулгүй байдлын баталгаа байхгүйгээс Газын зарвасын хойд хэсэгт түлш, эм тариа зэрэг хүмүүнлэгийн тусламж хүргэх боломжгүй байгааг онцолжээ.
ХАМАС бүлэглэлийн энэ сарын 7-ны халдлагаас хойш Израилийн тал Газын зурвасыг түлшээр хангахаа зогсоосон юм.
Хүмүүнлэгийн байгууллагууд Газын зурвас луу хүмүүнлэгийн тусламжийн шугамаар түлш оруулах боломж нээгдэнэ гэсэн хүлээлттэй байсан ч Израилийн тал ХАМАС бүлэглэл өөрийн ажиллагаандаа түлш ашиглаж байгаа цагт Газын зурвас луу түлш оруулахгүй гэжээ.
Эмнэлгүүдэд эмчлүүлж бас орогнож буй иргэд эмнэлгийн ариун цэврийн өрөөг дундаа ашиглаж, эмнэлгийн өрөө болон коридорт зэрэгцэн байрлаж байгаа нь эрүүл ахуй, эмнэлгийн хэвийн үйл ажиллагааг өндөр эрсдэлд оруулж байна. Зарим эмч нар ариутгалын бодисны оронд цуу ашиглаж, мэдээгүйжүүлэлтийн эм тариагаа хэмнэхийн тулд зарим өвчтнүүдэд мэдээгүйжүүлэлтгүйгээр мэс ажилбар хийж байгаа аж.
Түүнчлэн нэг удаагийн бээлийг олон дахин ашиглаж, цэвэр усгүй учраас багаж хэрэгслээ зохих ёсоор ариутгаж чадахгүй байгаа аж. Иргэдийн дунд халдварт салхин цэцэг өвчин тархаж эхэлсэн ба холер, хижиг өвчин тархаж эхлэх нь цаг хугацааны асуудал болжээ.
Олон улсын хүмүүнлэгийн хуульд эмнэлгүүд нь тусгай хамгаалалтын объект гэдгийг тодорхой тусгасан байдаг ч эмнэлэгт хэвтэж байгаа өвчтнүүд, тэдгээрийн амийг аварч байгаа эмч, сувилагч нар, эрүүл мэндийн ямар ч ажилтан бөмбөгдөлт, агаарын цохилтын улмаас амиа алдах ёсгүй гэдгийг олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд онцолж байна.
Эх сурвалж: Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Нi therе, this weekend is ցood designed f᧐r me, since thіѕ time i am reading this enormous informati
(104.233.15.216) 2023-11-14 18:00Hi therе, thіs weekend іs goⲟd designed for me, since thіs timе i am reading tһis enormous informative piece оf writing һere at my residence. Shit dhe bli Reklama dhe Njoftime falas Shqiperi kosove Maqedoni shitdhebli.ϲom
Хариулах