Хүний хөгжлийн сангаас 120 сая төгрөг завшжээ

Twitter Print
2014 оны 11-р сар 06-нд 18:16 цагт
Мэдээний зураг,

Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан нэр бүхий 11 хүнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлсэн байна. Иргэдэд очих естой мөнгийг хүний хөгжлийн сангаас завшсан, Монгол Улсын иргэншлээс гарсан иргэдэд уг мөнгийг олгож байжээ. Мөн нас барсан иргэний нэрээр мөнгө завшсан хэрэгт буруутгаж байгаа аж.

Монгол Улсын харьяатаас 2010 оноос өмнө гарсан 200 гаруй хүнийг иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан мэтээр хуурамч баримт үйлджээ. Ингэж 120 гаруй сая төгрөг олгосон байна. Мөн 2010 онд манай улсын харьяатаас гарч, эх орноо сольсон 115 хүнийг шинэчлэн бүртгэлд хамруулалгүй 53 сая төгрөг, 96 хүнийг шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж, 40 гаруй сая төгрөг олгосон гэсэн үндэслэлээр шүүхээр болжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.