
БИД ХЭДИЙД ЭНЕРГЭЭ НӨХДӨГ ВЭ?
Бид дараах тохиолдолд энергээ нөхөн сэлбэдэг гэнэ. Үүнд :
- хоол сойх, мацаг барих
- амьсгалын дасгал хийх
- ганцаараа нэг хэсэг байх
- хэсэг хугацаанд огт юу ч ярихгүй байх
- далайн эргээр, ууланд алхаж байгалийн үзэсгэлэнт газруудыг харах
- ямарваа нэгэн зүйлийг өөрийн хvслээр урлаж, сэтгэлийн таашаал авах
- бусдыг магтан сайшаах
- сэтгэлээсээ баярлах, инээх
- хэн нэгэнд сэтгэлээсээ (хариу талархал харалгүй) тус хүргэх
- даруу төлөв байх
- хоолны өмнө мөргөл унших, талархал илэрхийлэх
- тариа будаа, шар тос, зөгийн бал, жимс ногоо зэрэг энерги шингэсэн хоол хүнс хэрэглэх.
- 21-ээс шөнө 2 цагийн хооронд унтаж амрах. Бусад үед хүн хичнээн цаг унтаад ч мэдрэлийн систем нь амарч чаддаггүй.
- энерги сайтай хүнээр иллэг хийлгүүлэх эсвэл өөрөө өөртөө иллэг хийх
- өөр дээрээ хүйтэн ус асгах... Ингэхдээ өглөөгүүр хөл нүцгэн зогсож байгаад асгавал сайн.
- мөнгө төгрөг, цаг заваа бусдад харамгүй зарцуулж байх
- бүх зүйл учир шалтгаантай гэдгийг хүлээн зөвшөөрөх
ЭНЕРГЭЭ ХЭРХЭН АЛДДАГ ВЭ?
Бид дараах тохиолдолд энергээ алддаг. Үүнд :
- уйтгар гунигт автах, амьдрал хэцүү хэмээн гомдоллох, өнгөрсөн баларсан зүйлийн араас харамсах, айж түгших, ирээдүйд болох зүйлийг үгүйсгэх
- хувиа бодох
- ямар ч зорилгогүй амьдрах
- гомдох, гомдол тээх
- хоолоо хэтрүүлэх
- ухаан санаагаа аливаад төвлөрүүлж чадахгүй байх
- шарсан хайрсан, хоносон хоол, хэн нэгний уур уцаартай байхдаа бэлтгэсэн эвсэл богино долгионы зууханд болгосон / халаасан хоолоор хооллох. Мөн химийн бодис, консервант агуулсан хүнс, химийн бордоогоор зохиомол орчинд тарьж ургуулсан хүнсээр хооллох.
- кофе, хар цай, элсэн чихэр, цагаан гурил, мах, архи зэрэг энергигүй хүнс хэрэглэх
- явдал дундаа, яаран хооллох
- тамхи татах
- дэмий хоосон ярих, өрөөл бусдыг шүүмжлэх, муулах
- буруу амьсгалах... жишээ нь ойр ойрхон гүн амьсгаа авах
- 12-оос 16 цагийн хооронд наранд байх, ялангуяа элсэн цөлд
- замбараагүй бэлгийн амьдрал хөтлөх, хайргүй хүнтэйгээ харьцаанд орох
- хэт их унтах, өглөө 7-оос хойш унтах, нойрны дутагдалд орох
- бие организм, оюунаа хэт ачааллах
- шунал
Рами Блект "Аз жаргалд хөтлөх 10 алхам" ном
Орчуулсан: Ө.Уянга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.