Карла Бруни буюу дуулиант загвар өмсөгчөөс Францын Ерөнхийлөгчийн эхнэр хүртэл...

Twitter Print
2023 оны 09-р сар 15-нд 17:26 цагт
Мэдээний зураг,

КАРЛА БРУНИ. Дуулиант загвар өмсөгчөөс Францын Ерөнхийлөгчийн эхнэр хүртэл...

"Есөн амьтай муур" гэх хочийг Карла Брунид өгч түүгээр нь нэрлэдэг байв. Өдөр бүр онцгой дуулиан дэгдээдэг Карла Бруни бол эрчүүдийн агуу анчин юм. Түүний эрчүүд гэрлэсэн байна уу, ганц бие байна уу огтхон ч хамаагүй, Карла хүсвэл өөрийн болгодог. "Моногами үнэхээр уйтгартай" гэж тэр хэлдэг мөн Карлаг биширдэг хүмүүсийн дунд Мик Жаггер, Эрик Клэптон нар байсан. Николя Саркозитэй уулзахын өмнөхөн тэрээр нэгэн оюутантай болздог байсан, түүнээс хүүхэд төрүүлсэн ч хүүхэд аавтайгаа хөгжилтэй цагийг өнгөрөөх үед Карла жинхэнэ утгаар эрчүүдийг намнаж эхэлсэн.

Карлаг номер нэг загвар өмсөгч гэх тодорхойлолт бол түүний параметрүүд нь 90-60-90 харьцаатай байсанд бөгөөд тохиромжит загвартай тохирч, Итали амт, зөөлөн нигүүлсэл, хүчтэй зан чанараараа хэт ялгарсан явдал байв. Карла Брунид "90-ээд оны дарь эх"-ийн жагсаалтад орох боломжийг олдож, 20-р зууны эцэс гэхэд Карла Европын хамгийн өндөр цалинтай топ моделиудын нэг болжээ. Бүх алдартай загварын ордон түүнтэй хамтран ажиллахыг хүссэн, Chanel, Givenchy, Dolce & Gabbana гэх мэт. Тийм учраас түүний эргэн тойронд маш олон эрчүүд олзлогдсон нь гайхах зүйл биш юм.

Карла өдөөн хатгасан зургуудаараа алдартай байв. Энэ нь францын 23 дахь ерөнхийлөгч Николя Саркозитай гэрлэсний дараа энэ тухай дуулиан дэгдсэн. Олон нийт түүнийг хөнгөмсөг үзэлтэй эмэгтэй гэж үздэг байсан хэдий ч Карла гэрлэснийхээ дараа сүй тавьсан болон ... амрагуудтайгаа амралтанд явсан гэсэн цуурхалаас илүүтэйгээр дуулиан шуугиантай зургуудаараа л шуугиан тарьсан. Саркози эмэгтэйчүүдийн хувьд бүдүүлэг эр огт биш гэдгийг бүгд мэддэг.

Карла эцэст нь түүний уурыг тайвшруулсан хэдий ч Тэргүүн хатагтайн байр суурь нь тодорхой үүрэг хариуцлагыг хүлээлгэж, адал явдалтай амьдралаа орхисон гэх ч болгоомжтой нууж эхэлсэн. Ерөнхийлөгчийн эхнэрт тохирсон илүү даруухан, загварлаг хувцаслаж, маш намхан нөхрөө хүндлэж өсгийтэй гуталнаас татгалзжээ.

Эмэгтэйчүүдийн амьдрал.сом

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.