Иргэний агаарын тээврийн “МИАТ” ТӨХК-ийн Улаанбаатар-Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тухайд

Twitter Print
2020 оны 07-р сар 26-нд 18:21 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа

2020 оны 7 сарын 24, ХБНГУ

Монгол Улсын Иргэний Агаарын Тээврийн “МИАТ” ТӨХК-ийн Улаанбаатар-Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тухайд Монгол Улсыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай агаараар шууд холбох “МИАТ” ТӨХК-ний Улаанбаатар-Берлин чиглэлийн нислэг анх 1998 онд эхэлсэн билээ.

Энэ нислэг нь хоёр орныг холбосон анхны нислэг болж байсан түүхтэй. Түүнээс хойш манай агаарын хөлөг онгоцнууд Берлин хотын Тегел онгоцны буудалд өнөөг хүртэл шууд нислэг үйлдэж, энэхүү 22 жилийн туршид “МИАТ” ТӨХК-нь дээрх онгоцны буудал дээр тодорхой хөнгөлөлт, давуу эрх эдэлж ирсэн. Харин энэ оны 9 сараас эхлэн дээрх нислэгийг цуцалж, Франкфурт хот руу шилжүүлэхээр болжээ.

1. Санхүүгийн хүнд нөхцөлд байсаар ирсэн, өнөө корона цар тахлаас болж жирийн нислэггүй болсон “МИАТ” ТӨХК-ын нислэгийг Берлинээс Франкфурт хотын онгоцны буудал руу шилжүүлэхэд, Монгол Улсын Засгийн газарт ашигтай эсэхийг эдийн засгийн талаас нь нарийвчилсан тооцоо хийсэн эсэх,

2. 2020 оны 10 сард Берлин хотод шинээр ашиглалтанд орох гэж байгаа BER (Flughafen Berlin Brandenburg) онгоцны нисэх буудал нь ирээдүйд Европ тивийн агаарын гол зангилаа болох төлөвлөгөө харагдаж байгаа,

3. Дэлхийн 4 дэх том эдийн засгийн хүч, Европын Холбоонд улс төр, эдийн засгаараа тэргүүлж, голлон шийдвэр гаргадаг ХБНГУ нь өнөөг хүртэл хоёр том гүрнээр хүрээлүүлсэн, далайд гарцгүй Монгол Улсын Гадаад бодлого, стратегийн бодлогод чухал түншийн үүрэг гүйцэтгэсээр ирсэн,

4. ХБНГУ-ын нийслэл Берлин хотод тус улсын шийдвэр гаргах хэмжээний бүхий л төр засгийн байгууллага, яамдууд төвлөрөн үйл ажиллагаагаа явуулдаг. Монгол улсаас ХБНГУ-д суух Бүрэн эрхт Элчин сайдын Яам мөн тус хотод байрладаг,

5. Дэлхийн олон оронд улс төр нь тогтворгүйжиж, манай хөрш Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Америкийн Нэгдсэн Улсын хоорондох улс төр, эдийн засгийн харьцаа хурцдаж, худалдааны хүйтэн дайнд ороод буй энэ цаг үед Европын Холбооны тэргүүлэгч орон ХБНГУ, түүний нийслэл Берлин хот руу хийгдэж байгаа уг шууд нислэг нь стратегийн өндөр ач холбогдолтой нислэг дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Монгол Улс өөрийн гадаад бодлого, аюулгүй байдал, стратегийн хэтийн төлөвлөгөөндөө Европын Холбооны улсуудтай шууд харилцах чухал суваг болох, улс төрийн том төв ХБНГУ-ын нийслэл Берлин хот руу хийгдэж буй шууд нислэг шууд, агаарын замаа царцаахгүй байхыг эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаас хүсэж энэхүү бичгийг хүргүүлж байна.

ХБНГУ, Бельги, Польш улсуудад ажиллаж, амьдарч, сурч буй монгол ба бусад иргэдийн төлөөлөл:

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (84.188.17.142) 2020-07-30 05:27
      • 0
      • 0

      Үйлчилгээ эрхэлж буй том жижиг ямар ч байгууллагын зорилго нь урт удаан хугацааны тогтвортой эдийн засгийн харилцааг бий болгоход оршдог. Үүнийг бүрдүүлэх хамгийн гол хүчих зүйл бол тэдний үйлчлүүлэгчид. Тэгэхээр МИАТ-н үндсэн үйлчлүүлэгчид нь хэн бэ? Герман дахь монголчуудын 80% Берлинд байдаг. ЭСЯам болон том жижиг Фирмүүд, ТББ, оюутан залуус хувь хүмүүс тэдний гэр бүл үр хүүхэд г.м. Тиймээс үйлчлүүлэгчдийхээ хүсэл, эрэлт, хүлээлтийг харгалзан үзэхгүй өөрсдийхөө эрх ашгийг өндөрт тавьж байгаа бол дампуурахын шинж тэмдэг юм болов уу? Одоо мөн Берлинд олон улсын онгоцны буудал үүдээ нээх гэж бна.

      Хариулах

    • зочин

      (202.126.90.35) 2020-07-28 16:38
      • 0
      • 4

      МИАТ ын онгоцоор 98 % нь монголчууд нисдэг. МИАТ найдвартай нислэгийн компанийн тоонд багтдаггүй учраас гадныхан урт нислэгтээ өөр компанийг сонгодог. тиймээс хэдэн монголчуудынхаа үгийг сонсож тэдэндээ үйлчлэхээ бодсон нь дээр байлгүйдээ.

      Хариулах

    • Зочин

      (202.170.68.38) 2020-07-28 16:13
      • 0
      • 1

      МИАТ бол Хувьцаат компани хаашаа яаж нисэхээ Ерөнхий сайдаар заалгахгүй... Үүнийг тэнд ажиллаж байгаа мэргэшсэн мэргэжлийн хүмүүс олон жил тооцоо судалгаа хийсний үндсэн дээр хийж байгаа ажил. Та нарын төлөө Берлин руу олон жил ниссэн одоо компани ирээдүйгээ бодох хэрэгтэй

      Хариулах

    • Зочин

      (77.13.122.255) 2020-08-05 03:37
      • 0
      • 0

      Хаха та нарын төлөө юү тээ. Чи битгий хуц новш минь

      Хариулах