ОХУ-аас ирэх иргэдийг энэ сарын 27-ноос өмнө хил нэвтрэхийг анхаарууллаа

Twitter Print
2020 оны 03-р сар 24-нд 10:55 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” тогтоол гаргаж зарим хилийн боомтуудыг хаахаар болсон. 

Өөрөөр хэлбэл, ОХУ-аас ирэх Монгол Улсын иргэдийг гуравдугаар сарын сарын 23-ны өдрийн 20.00 цагаас гуравдугаар сарын 28-ны өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд зөвхөн Алтанбулаг боомтоор улсын хилээр нэвтрүүлэхээр болсон юм. Мөн Монгол, Оросын хилийн авто зам, төмөр зам болон агаарын замын боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 28-ны өдрийн 06.00 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр зогсоохоор болсон.

Иймд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас иргэдийг Монгол руу буцахаар төлөвлөж байгаа бол энэ сарын 27-ны өдөрт багтан Алтанбулаг боомтоор улсын хил нэвтэрсэн байхыг анхааруулж байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.