Токиогийн метронд хутгаар зэвсэглэсэн этгээд халдлага үйлдэж, гал тавьжээ

Twitter Print
2021 оны 11-р сар 01-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн ням гарагийн орой Токио хотод хутгаар зэвсэглэсэн этгээд метрогоор зорчиж байсан иргэд рүү халдаж, гал тавьжээ. Халдлагын улмаас 17 хүн шархдсан ба цагдаа нар хэргийн газраас Бэтмен комикс дээр гардаг Жокерын хувцас өмссөн сажигтэн 24 настай эрийг баривчилжээ.

Халдлага орон нутгийн цагаар оройн 8 цагт Кокүрё буудлын ойролцоо болсон ба энэ үеэр метронд Хэллоуины баяртай холбоотойгоор олон тооны иргэд зорчиж байжээ.

Гэрчүүдийн мэдээлж байгаагаар нил ягаан болон ногоон өнгийн хослол өмссөн эр метрогоор өнгөгүй шингэн цацаж, гал тавьжээ.

Нийгмийн сүлжээгээр тархсан бичлэгүүдээс зорчигчид хутгатай этгээд болон галаас зугтан, метроны цонхоор гарч, метроны буудал болон метро хоорондох хаалтыг давж байгааг харж болох юм.

Албаны хүмүүсийн мэдээлснээр шархдсан иргэдийн гурвынх нь биеиын байдал хүнд байгаа ба хэргийн газраас баригдсан сэжигтэн цагдаа нарт "олон хүнийг алж, цаазын ял авах хүсэлтэй" байсан хэмээн мэдэгджээ.

Япон улсад онц ноцтой гэмт хэрэг гарах нь ховор ч сүүлийн жилүүдэд хутгаар зэвсэглэж иргэдийн аминд хүрч, амь насанд нь заналхийлсэн гэмт хэрэг хэд хэд гараад байгаа юм.

Өнгөрсөн 8-р сард хутгатай этгээд метронд 10 хүнийг шархдуулсан бол 2019 онд автобусны буудал дээр автобус хүлээж байсан сурагчид рүү хутгатай этгээд халдаж, 2 хүүхэд амиа алдаж, 18 хүн шархдсан билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.