Жирэмсэн үед хэзээ кальци, витамин д3 уух хэрэгтэй вэ?

Twitter Print
2020 оны 12-р сар 14-нд 14:02 цагт
Мэдээний зураг,

Кальци нь бусад эрдэстэй харьцуулахад биед харьцангуй их хэмжээтэй агуулагддаг эрдэс бодис бөгөөд нийт кальцийн 99% нь яс, шүдэнд, үлдсэн нь эсийн гаднах шингэн болон зөөлөн эдэд агуулагддаг.

Кальцийг биед шаардагдах хэмжээнээс багаар хэрэглэвэл бие махбод хэвийн үйл ажиллагаагаа хангахын тулд кальцийг яснаас авч хэрэглэдэг. Кальци дутагдахад илэрдэг шинжүүд Кальци дутагдахад гар, хөл бадайрч, хумс хугарамтгай болох, яс сийрэгжиж, хэврэгшиж, хугарах, толгой өвдөх, зүрх дэлсэх, даралт ихдэх, нойргүйдэх, цочромтгой болох, булчин шөрмөс татах, сандрах, гэнэт түгших, шүд хэврэгших, хугарах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн кальцийн өдрийн хэрэгцээ нь жирэмсэн биш эмэгтэйчүүдтэй адил 1000мг (жирэмслэлтийн туршид болон хөхүүл үед) байдаг. Харин 18-аас доош насны жирэмсэн эмэгтэйд өсвөр насныхантай адил өдөрт 1300мг кальци хэрэгцээтэй байдаг. Кальцийн нэмэлт нь жирэмсний үед даралт ихдэх, жирэмсний хожуу хордлого тусах эрсдлийг бууруулдаг. Мөн эхийн эндэгдэл, жирэмсний ямар нэг хүндрэл гарах магадлал нь кальци өдөрт 1000мг-аас их хэмжээгээр хэрэглэж байсан эмэгтэйчүүдэд бага тохиолддог. Түүнчлэн кальцийг нэмэлтээр хэрэглэхэд нярай жин багатай төрөхөөс сэргийлдэг.

Жирэмсэн үед кальцийн бэлдмэлийг витамин д3 хавсарч хэрэглэхэд илүү үр дүнтэй байдаг. Мөн жирэмсний 5 сараас эхлэн кальци, витамин Д3 хэрэглэхэд ургийн ясны хөгжлийг дэмждэг байна.

Эх сурвалж: Natures Aid Mongolia

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.