Сайд асан З.Баянсэлэнгийг батлан даалтад гаргажээ

Twitter Print
2019 оны 12-р сар 13-нд 09:39 цагт
Мэдээний зураг,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс аравдугаар сарын 21-нд З.Баянсэлэнгийг цагдан хорих шийдвэр гаргасан. Харин  2019.11.28-ны өдөр үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан юм.

Сайд асан З.Баянсэлэнгийг цагдан хоригдох хугацаанд ар гэрт нь хүндэтгэн үзэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн болон насанд хүрээгүй охин нь гэртээ ганцаар үлдсэн зэрэг шалтгаануудыг шүүх харгалзан үзээгүй нь хүний эрхийн зөрчил гэж өмгөөлөгч нь тодотгож байсан. Харин 40 гаруй хоног саатуулсаныхаа дараа өчигдөр орой суллагдсан гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. 

З.Баянсэлэнгийг Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр  шалгаж буй.  Ингэхдээ З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэж үзэж буй юм.

Г.Ганаа 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.