УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг хүчингийн хэрэгт холбогдсон хэмээн гүтгэсэн гэв

Twitter Print
2021 оны 11-р сар 10-нд 13:52 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын эхээр УИХ-ын гишүүдээс дахиад нэг гишүүн хүчирхийллийн асуудалд холбогджээ гэсэн утга агуулга бүхий мэдээлэл нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ. Уг мэдээлэлд удахгүй тус хэрэгт холбогдсон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, тойрогт нь нөхөн сонгууль болох магадлал өндөр байгаа талаар мөн дурдагдсан юм. 

Олон нийтийн дунд Дорнод аймгаас УИХ-д сонгогдсон Х.Болорчулууныг гэх таамаг тархаад байсан. Энэхүү мэдээллийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун гүтгэлэг хэмээн үзэж, ЦЕГ-аас тайлбар өгөх хүсэлт гаргажээ. 

Тэрбээр өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан "Өнгөрсөн сарын турш намайг хүнд хэрэгт холбогдсон тул гишүүнээс нь эгүүлэн татна, тойрогт нь нөхөн сонгууль явуулна гэж зохион байгуулалттай, гүтгэлгийн шинж чанартай мэдээ, мэдээлэл сошиал орчинд тарааж байлаа. Тийм явдалд орооцолдуулах, тохохыг хүсэгч этгээдүүд байдаг бололтой.

Миний бие УИХ-ын гишүүнээр нутгийн олон түмний итгэлийг хүлээн сонгогдсон мөчөөс л харилцан ашигтай, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчноо хамгаалах, баялагийн шударга бус хуваарилалтын эсрэг үгээ хэлж, үйл ажлаа гол зорилго чиглэл болгон ажиллаж ирсэн.

Энэ нь зарим этгээдүүдийн эрх ашигтай зөрчилдөн, дургүйцэл хорслыг төрүүлж байдаг болов уу! Ямар ч гүтгэлэг доромжлол, шантааж нь хүний тогтсон үзэл бодлыг өөрчлөх боломжгүй юм.

Гүтгэлэг тараасан болон нотолгоогүй хуурамч мэдээллийг олон нийтийн сүлжээнд санаатайгаар дэвэргэн тараасан этгээдүүдийг тогтоолгон, хуулийн хариуцлага хүлээлгэх болно" хэмээгээд ЦЕГ-ын доорх тайлбарыг хавсаргажээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.