Японд их хэмжээний цас орсны улмаас 17 хүн амь үрэгджээ

Twitter Print
2022 оны 12-р сар 27-нд 11:28 цагт
Мэдээний зураг,

Японы ихэнх нутгаар их хэмжээний цас орсны улмаас 17 хүн амь үрэгдэж, хэдэн зуун айл өрх цахилгаан эрчим хүчгүй болжээ. Японы хойд бүс нутгаар өнгөрсөн долоо хоногоос хойш их хэмжээний цас орж, хэдэн зуун тээврийн хэрэгслүүд цасанд боогдож, хүргэлтийн үйлчилгээ саатахад хүргэжээ.

Зул сарын баярын үеэр нэмж их хэмжээний цас орсон ба өнгөрсөн даваа гарагийн байдлаар цаг агаарын уг үзэгдлээс болж нас барагсдын тоо 17-д хүрч, бэртэж гэмтсэн иргэдийн тоо 111 болжээ.

Иргэдийн дийлэнх нь дээврийнхээ цасыг арилгах гэж байгаад унасан эсвэл дээврээс унасан их хэмжээний цасны дор дарагдсан гэх шалтгаанаар бэртэж гэмтсэн байна.

Үүнтэй холбоотойгоор орон нутгийн удирдлагууд дээврийн цасаа ганцаараа цэвэрлэхгүй байх, цэвэрлэх үедээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Японы Онцгой байдлын албанаас мэдээлснээр Токиогоос 300 км зайд бөйрлах Ямагата засаг захиргааны нэгжийн Нагай хотод 70 орчим насны эмэгтэй дээврээс унасан цасанд дарагдаж нас барсныг илрүүлжээ.

Өнгөрсөн бямба гарагийн байдлаар тус хотод орсон цасны зузаан 80 см-ийг давсан байжээ. Японы зүүн хойд бүс нутгийн дийлэнх хэсэгт олон жилийн дунджаас 3 дахин их цас орсон аж.

Их хэмжээний цас орсны улмаас Японы хойд зүгийн арлын цахилгаан эрчим хүч дамжуулах цамхаг унаж, 20 мянга орчим айл өрх Зул сарын баярын өглөөг цахилгаан эрчим хүчгүй угтсан ба эдийн засаг, аж үйлдвэрийн яамнаас мэдээлснээр тэдгээр айл өрхүүдийн дийлэнхийнх нь цахилгаан эрчим хүчийг сэргээжээ.

Өнгөрсөн ням гарагт Японы хойд зүгийн бүс нутагт галт тэрэгний хөдөлгөөн саатаж, олон арван нислэгүүд цуцлагдсан ч Тээврийн яамнаас мэдээлснээр тээврийн хөдөлгөөн хэвийн болсон байна.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.